Орон сууц худалдан авсны буцаан олголтын материал авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Орон сууц худалдан авсны буцаан олголтын материал авч эхэллээ

Орон сууц худалдан авсны буцаан олголтын материал авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. 2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Ингэхдээ орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт  авах боломжтой. Гэхдээ 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн татварын буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт юм.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

Бүрдүүлэх материалын жагсаалт ЭНД дарж үзнэ үү.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж