Палау улс шүрэн хаданд нарны тос хэрэглэхийг хориглов | News.MN

Палау улс шүрэн хаданд нарны тос хэрэглэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Палау улс шүрэн хаданд нарны тос хэрэглэхийг хориглов

Палау улс шүрэн хаданд нарны тос хэрэглэхийг хориглов

Номхон далайд оршдог арлын Палау улс шүрэн хад болон далайн бусад амьд биетэнд хортой нэгдэл бүхий нарны тос хэрэглэхийг хориглосон анхны улс болж байна.

Лхагва гариг/2020.01.01/-аас эхлэн Палау улс Оксибензон тэргүүтэй нарны тосыг хэрэглэх болон худалдаалахыг бүрмөсөн хориглолоо. Палау улсын ерөнхийлөгч Томми Ременгесау "Бид зөвхөн өөрсдийнхөө дураар амьдрах биш бүх л амьдралын эх булаг болсон байгаль орчноо ч хайрлаж хүндлэх хэрэгтэй" хэмээн ярьжээ.

Палау улсад байрлах хадан арал нь Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй байдаг ба Палау улс нийт 21 мянган хүн амтай гэнэ. Анх 2018 онд уг хориог хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэт ягаан туяаг үл нэвтрүүлэх зориулалт бүхий озсибензон, октиноксат тэргүүтэй арван нэгдэл нь байгаль орчинд, ялангуяа нас бие гүйцээгүй амьд биетүүдэд нэн хортой хэмээн олон улсын шүрэн хад хамгаалах сангаас мэдэгджээ.

Харин ноён Ременгесау "Хэрвээ шинжлэх ухаан нарны тос шүрэн хадыг, загас жараахайг, далайн амьдралыг хохироож байна гэж байгаа бол манай хүмүүс түүнийг нь хэрэглэхгүй. Манайд ирж байгаа жуулчид ч хэрэглэх ёсгүй" хэмээжээ.

Мөн АНУ-ын зарим арлууд болон Хавайд ижил хорио 2021 оноос эхлэх ажээ.

Эх сурвалж: bbc.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-02 103.14.38.98

Шүрэн хаданд нарны тос хэрэглэнэ гэхээр яана гэсэн үг үү.

Avatar

Зочин 2020-01-02 66.181.161.106

шүрэн хаданд нарны тос түрхдэг байсан юм шиг гарчиг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж