Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урамшууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урамшууллаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урамшууллаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн А/1374 дүгээр захирамжийн  дагуу агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналт шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин сайтар зохион байгуулж ажилласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хороо, албан тушаалтныг шагнаж, мөнгөн урамшуулал олголоо.

Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлсэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн зохицуулагч Д.Алдартүшиг, их эмч Б.Бат-Ирээдүй, В.Цэрэнхүү, жолооч Л.Батмөнх, Ж.Мөнхжаргал, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн тасгийн эрхлэгч Д.Оролзод, сувилагч Г.Гантогтох, Б.Чулуунцэцэг нарыг шагнаж урамшуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж