“Өвөл” уран бүтээлийнхээ клипийг Орост хийлгэсэн”

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

“Өвөл” уран бүтээлийнхээ клипийг Орост хийлгэсэн”

“Өвөл” уран бүтээлийнхээ клипийг Орост хийлгэсэн”

Эрхэмсэг дүр төрх, донжтой яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүй шинэ оны босгон дээр “Өвөл” хэмээх уянгын уран бүтээлээрээ сонсогчдынхоо зүрх сэтгэлийг “хайлууллаа”. Ингээд түүний шинэхэн уран бүтээлийн талаарх яриаг хүргэе.


-Шинэ оны мэнд хүргэе. Энэ жил шинэ жилийн баяраа АНУ-д тэмдэглэв үү?

-Шинэ жилийн баярын үдшийг энэ жил гэр бүлээрээ АНУ-д өнгөрүүллээ. Энд маш олон найз нөхөд маань байдаг учраас  шинэ оноо АНУ-д угтахаар болсон юм. Он гаргаад удахгүй эх орондоо очно.

-Хийлч Дээгийгийн хувьд шинэ оноо цоо шинэхэн уран бүтээлээр угтжээ. “Өвөл” хэмээх шинэ уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Миний хувьд өнгөрсөн 2019 он тун завгүй жил байлаа. Өөрийн бие даасан шинэ цомог дээрээ ажиллалаа. “Өвөл” хэмээх уран бүтээлийнхээ клипийг маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-руу явж хийлгэсэн. Ер нь жилийн өмнө бүтээлийн маань зохиол нь бэлэн болчихсон байсан. Шинэ оны өмнөхөн баярын өдрүүдэд уран бүтээлээ гаргасанд баяртай байна.

Монголын рок попын “феррари” гэгддэг “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хамтран төгөлдөр хуур, хийл хөгжмийн аялгууг хослуулсан нь содон байсан?

-Би “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун ахтай уран бүтээл дээр хамтран ажиллаад хоёр жил болж байна. Ахтайгаа хамтраад мэргэжлийн бас орчин үеийн хэв маягтай уран бүтээл хийхийг зорьж байна. Тун удахгүй ар араасаа уран бүтээлүүд маань цацагдах болно. Баачка ах бид хоёр Хөгжим бүжгийн сургуулийн төгсөгчид. Хоёулаа сонгодог хөгжмийн суурьтай дээрээс нь рок поп хөгжмийн ертөнцөд уран бүтээлээ хүргэдэг учраас энэ бүхнийгээ хослуулахыг зорьж байгаа.

Мөн “Өвөл” уран бүтээлд хамтран ажилласан бас нэгэн чухал эрхмийг хэлэх ёстой. Шинэхэн уран бүтээлийн маань хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат үнэхээр сайхан хийж өгсөн. Энэ дашрамд, Б.Чинбатынхаа гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

-Сүүлд “Авьяаслаг монголчууд” шоуны нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан. Яагаад шоуны шүүгчээр ажиллахаа больсон юм бэ?

-“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахаа больсон нь миний шийдвэр биш. Мэдээж энэ шоуг дахин үзэгчдэд хүргэх бол би шүүгчээр ажиллахад бэлэн байна. Миний хувьд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахад үнэхээр сайхан байсан. Уг шоуг зохион байгуулж байгаа телевизийн уран бүтээлчид л шүүгчээр хэнийг ажлуулахаа шийдэх байх.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж