Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна

Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.01.02/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотод өнгөрсөн шөнийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд 6 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн оны байдлаар Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний 70 дээжинд шинжилгээ хийсэн.

Шахмал түлшний 61, барьцалдуулагч 4, технологийн усанд 2, тортог бууруулагч технологийн усанд 1 удаа шинжилгээг хийсэн. Дотоод болон гадаадаас ирүүлсэн шинжилгээний хариунд шахмал түлшинд хүний эрүүл мэнд байгаль орчинд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй химийн элемэнт илрээгүй.

2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар түүхий нүүрстэй холбоотой 71 удаагийн зөрчил илрүүлж, 106,5 тонн нүүрсийг битүүмжилж түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгсөн” гэв. Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 180704 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж 50729 тонн түүхий нүүрсийг илрүүлж, холбогдох албаныханд хүргэжээ. 2019 оны аравдугаар сараас хойш 5450 объектод хяналт шалгалт хийж 1080 аж ахуйн нэгж байгууллагыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтаар 179 сая 150 мянган төгрөгийн зөрчил илрүүлж торгуулийн арга хэмжээ ажиллажээ.

Мөн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж