“НӨАТ-ын буцаалтыг хоёрдугаар сард багтаан шилжүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

“НӨАТ-ын буцаалтыг хоёрдугаар сард багтаан шилжүүлнэ”

“НӨАТ-ын буцаалтыг хоёрдугаар сард багтаан шилжүүлнэ”

Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор байна. Буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан олгох гэнэ. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж,  тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих ажээ. Энэ талаар "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" УҮГ-ын Захиргааны албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа.


-НӨАТ-ын 2019 оны буцаан олголт яг хэзээнээс иргэдийн дансанд орж эхлэх вэ. Хуулийн хугацаанд нь олгоно гэвэл бараг гуравдугаар сар хүргэхээр юм билээ?

-Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар дараа оны нэгдүгээр улиралд урамшууллыг нь шилжүүлэх заалттай. Үүний дагуу 2019 оны буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сард багтаан шилжүүлэхээр ажиллаж байна.

-НӨАТ-тай холбоотой иргэдээс ирдэг нийтлэг асуултууд байна. Тухайлбал, үнийн дүн зөрүүтэй, мөн аж ахуй нэгж (ААН) -ийн илгээгүй  байна гэсэн баримтуудыг яах вэ?

-Иргэд сугалааны дугаар болон үнийн дүнг шивж оруулахдаа зөрүүтэй оруулсан нөхцөлд үнийн дүн зөрүүтэй төлөвт шилждэг. Үнийн дүн зөрүүтэй баримт дээр дарж гарах талбарт дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болох 33 оронтой тоог оруулж хадгалснаар баримт засварлагдан баталгаажна.

Харин ААН илгээгүй төлөвтэй бол тухайн бизнес эрхлэгч борлуулалтын мэдээллээ татварын системд илгээгээгүй эсвэл иргэн сугалааны дугаараа шивж оруулахдаа буруу оруулсан бол ААН илгээгээгүй төлөвт шилждэг. Энэ тохиолдолд доорх байдлаар гомдол гаргаж баримтаа засварлах боломжтой.

  1. QR кодоор бүртгэгдсэн баримт ААН илгээгүй төлөвтэй бол

72 цагийн дараа ГОМДОЛ МЭДЭЭЛЭХ товч таны баримтад идэвхжих ба тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх болно.

  1. Гараар шивсэн баримт ААН илгээгээгүй төлөвтэй бол

-Иргэн та төлбөрийн баримтын сугалааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн бол ААН илгээгээгүй төлөвт шилжих ба тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин зөвөөр бүртгүүлнэ.

Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй. Тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг. Уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт залган гомдол мэдээлэх боломжтой.

-Мөн Ebarimt-ад анх бүртгүүлсэн дансаа солих гэхээр болохгүй байна гэсэн асуулт иргэдээс олон ирж байна. Энэ нь ямар учиртай вэ?

Нэгдүгээрт, та http://ebarimt.mn цахим хуудас руу өөрийн бүртгэлээр нэвтэрч хянах самбарт байрлах миний бүртгэл хэсгийн данс тохируулахаар орж хувийн мэдээллээ засварлан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана.
Хоёрт, та гар утаснаасаа и-баримт аппликейшнд нэвтэрч үндсэн цэсийг сонгон миний бүртгэл хэсэгт байгаа хувийн мэдээллээ засан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдах болно.

-Ebarimt-ад нэвтрэх код болон нууц үгээ мартсан бол яах вэ?

-Нууц үг сэргээх нь дараах зааврын дагуу явагдана.

  1. Та гар утасны аппликейшнд хандан нууц үгээ сэргээх бол нууц үг мартсан хэсгийг дарж өөрийн бүртгэлтэй утасны дугаар болон регистрийн дугаараа оруулан илгээх товчийг дарснаар танд мессежээр дөрвөн оронтой баталгаажуулах код ирэх ба нууц үг тохируулах талбарт баталгаажуулах код болон нууц үгээ оруулан илгээх товчийг дарснаар таны нууц үг сэргээгдэнэ.
  1. Та https://ebarimt.mn цахим хуудсанд хандан нууц үг мартсан хэсгийг дарж бүртгэлтэй и-мейл хаяг, өгөгдсөн зурган кодыг оруулан сэргээх хэсгийг дарснаар таны и-мейлд нэвтрэх код болон нууц үг илгээгдэнэ.
  2. Та гар утаснаасаа 131313 тусгай дугаар руу “?” асуултын тэмдэг мессежээр илгээж нууц үгээ хүлээн авах боломжтой.
  3. Хэрэв та цахим шуудан болон гар утасны дугаараар нууц үгийг сэргээх боломжгүй бол та Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд болон Дүнжингарав, Драгон, Мишээл төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хэрвээ хөдөө орон нутагт бол харъя татварын албанд хандана уу.

-Энэ жилээс эхлэн улирал бүрд буцаан олголтыг олгохоор болсон шийдвэр хэвээрээ юу. Улирал бүр гэхээр яг хэд хэдэн сард буцаан олголтыг өгнө гэсэн үг вэ?

– Шинэчилсэн хуулийн хэрэгжилт 2020.01.01 өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Улирал тутам олгох нь хэвээрээ, тухайн улирал дуусаад 45 орчим хоногийн дотор урамшууллыг шилжүүлнэ.

-Буцаан олголтод энэ жил хэдэн төгрөг зарцуулах вэ. НӨАТ-ын буцаан олголтыг нийт хэчнээн иргэн ашиглаж байна вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 900 мянга орчим иргэн 139 тэр бум төгрөгийн урамшуулал авахаар урьдчилсан мэдээлэл байна. 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 минут хүртэл 2019 оны баримт бүртгэгдэх бөгөөд баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу нэгдүгээр сарын сүүлээр эцсийн тоо мэдээлэл гардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж