Марвел студийн ерөнхийлөгч Кевин Фэйж бямба гариг/2019.12.28/-т болсон Нью Йорк кино академийн асуулт хариултын үеэр энэхүү мэдээллийг баталлаа.
Нэгэн оюутан Марвел ертөнцөд ЛБГТ, ялангуяа трансжендер дүр оруулж ирэх тухай ямар нэгэн төлөвлөгөө байгаа эсэхийг асуусанд ноён Фэйж "Тэгэлгүй яах вэ. Яг тийм. Тун удахгүй. Бидний яг одоо зураг авалт хийж байгаа кинонд бий" хэмээн хариулжээ.
Ноён Фэйж чухам ямар кино болон хэзээ нээлтээ хийхийг нь тодорхой хэлсэнгүй. Ямартай ч Марвел энэ жил эмэгтэй найруулагчтай хоёр ч кино, Дисней+ дээр мөн л эмэгтэй найруулагчтай цувралуудыг толилуулахаар төлөвлөж байгаа. Фэйж "Бид өөр гурван цувралын тухай зарласан. Гэхдээ бид дүрүүдийг нь танилцуулаагүй байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгвэл спойлдчихъё. Тэр гурван цувралын хоёрых нь гол дүр эмэгтэй" хэмээн ярьжээ.
Ноён Фэйж трансжендер дүрийнхээ талаар "Хэрвээ чи нэг ширээнд цугтаа сууж байгаа хүмүүстэйгээ яг адилхан харагдаад байвал наадах чинь том асуудал. Чи хэзээ ч шилдэг түүхийн гол баатар болох заяагүй гэсэн л үг" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ