"Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ | News.MN

"Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

"Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Монгол Улсын Морин хуурын чуулга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "The beginning of fall" тоглолтоос олсон орлогоороо "Цэцээ Гүн" ротаракт клубын  "Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлдэг билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос хойш санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 37 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан байна.

Тэгвэл энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг нэгдүгээр сарын 10 өдрийг дуустал хүлээн авах аж. "Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөр Монголын ирээдүй болсон залуучуудын боловсролд хөрөнгө оруулах буюу сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч санхүүгийн хүндрэлтэй байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш түвшний өдрийн ангийн оюутан байх
  • Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байх
  • Нийгмийн оролцоо, манлайлах чадвар сайтай байх
  • Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор) – Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад давуу тал олгоно.
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

СОНИРХОЖ БУЙ ОЮУТНУУД ДООРХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЖ ӨГНӨ ҮҮ.

  • Их сургуулийн тодорхойлолт (гарын үсэг, тамгатай байх)
  • Дүнгийн тодорхойлолт (гарын үсэг, тамгатай байх)
  • Багшийн тодорхойлолт захидал (гарын үсэг, холбогдох дугаарыг оруулах)
  • Эцэг, эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт
  • Хорооны өрхийн амьжиргааны түвшний тодорхойлолт
  • Нийгмийн идэвх болон уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтыг нотлох баримт бичгийн хуулбар
  • “Миний өнөөгийн нийгэмд оруулж чадах бодит хувь нэмэр” сэдэвт эссэ (500-гаас багагүй үгтэй байх)
  • Бүтээлч байдлаар өөрийгөө танилцуулсан видео бичлэг явуулбал давуу тал болно.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ:

  • 1-р шат: 2020 оны нэгдүгээр сарын 3-ны дотор тэтгэлэг горилогчдоос ирүүлсэн материалыг шалгаж, 2-р шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудтай холбогдоно.
  • 3-р шат: 2020 оны нэгдүгээр  сарын 13-ны дотор 2-р шатанд тэнцсэн оюутнуудыг ярилцлагад дуудна.
  • 2020 оны нэгдүгээр  сарын 18-ны өдөр тэтгэлэгт шалгарсан оюутнуудад эрхийн бичгийг гардуулна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ  ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж