Монголын уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Монголын уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцоно

Монголын уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцоно

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах  “Мөсөнд авиралтын дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээндээ оролцохоор Монголын баг тамирчид өнөөдөр/2020.01.02/ эх орноосоо мордлоо. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд 16 улсын 80 гаруй уулчид өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Сутайн бор клубын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Н.Хэрлэн, мөн тус  клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй тамирчин Ж.Сэдэд, Хайрхан аялагч клуын тамирчин спортын дэд мастер Д.Баасандорж нар багтжээ. Мөн энэ удаагийн дэлхийн цомын эхний цуврал тэмцээний нээлтийн ажиллагаанд Олон Улсын Уулын Холбооны дэд ерөнхийлөгч, МУҮХ-ны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал оролцоно.

Монголын уулчдын хувьд өнгөрсөн удаагийн дэлхийн цомын тэмцээнд оролцсон  7 тамирчнаас 5 нь хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлж байжээ.

Мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээний дараагийн зогсоол БНСУ-ын Чонсон хотноо зохион байгуулагдах  бөгөөд Улаанбаатар хайкинг клубын тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяр болон Монголиан экспедишн клубын тамирчин спортын мастер Д.Отгонхүү нар дээрх багийн бүрэлдэхүүнд нэмэгдэнэ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж