Энэтхэг улс 2019 онд сар луу сансрын хөлөг хөөргөсөн ч сарны хөрсөнд газардахаас хэдхэн минутын өмнө эвдэрсэн билээ. Гэвч энэтхэгчүүд бууж өгөлгүй энэ жил дахин саранд хүрэх оролдлого хийх гэнэ.
Саранд хүрэх "Энэтхэгийн Чандраяан-3" төсөл энэ удаад саран дээр буугаад зогсохгүй, өөрөө явагч роботоо амжилттай байршуулна хэмээн бид итгэж байна. Бид өмнөх төслийнхөө хиймэл дагуулыг дахин ашиглаж байгаа хэмээн Энэтхэгийн сансар судлалын газрын дарга К.Сиван лхагва гариг/2020.01.01/-т Бенгалүрү агентлагт мэдээлжээ.
Энэтхэгчүүд ийнхүү Хятадтай зэрэгцэн сансрын уудамд мөрөө үлдээхээр тэмцсээр байна. Хятад сарны харанхуй хэсэгт өөрөө явагч байрлуулсан анхны улс болоход Энэтхэг сарны өмнөд туйлд хүрэх анхны улс болохоор зорьсон. Харин НАСА Артемис төслөөрөө мөн л сарны өмнөд туйлд 2024 он гэхэд хүрсэн байхыг зорьж буй. Энэтхэгчүүд харин 2022 он гэхэд 1.4 тэрбум ам.долларын Гаганяан төслөөрөө амжилтаа ахиулан сансарт хүн хөөргөсөн дөрөв дэхь улс болохоор нисгэгчдээ бэлтгэж, долоо хоногийн дэлхий тойрох далайн аялалд гаргаад байгаа.
Эх сурвалж: bloomberg.com
Холбоотой мэдээ