Дэвид Стерн таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Дэвид Стерн таалал төгслөө

Дэвид Стерн таалал төгслөө

NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссароор 1984 оноос хойш 2014 он хүртэл 30 жилийн турш ажилласан хуульч мэргэжилтэй  Дэвид Стерн өчигдөр /2020.01.01/ Нью-Йорк хотын эмнэлэгт 77 насандаа таалал төгслөө. Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 12-нд тархин доторх цус алдалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэн яаралтай хагалгаанд орсон байжээ.

Дэвид Стерн нь 1984 оны хоёрдугаар сарын 1-нээс NBA-ийг удирдаж сагсан бөмбөгийн спортыг дэлхий дахинд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Өдгөө NBA жилд 5 тэрбум ам.доллар олдог бөгөөд хөл бөмбөгийн дараагаар орох хамгийн түгээмэл спорт болжээ.

Мөн тэрээр NBA-ийн комиссараар ажиллаж байхдаа хар тамхи, мансууруулах бодисын эсрэг аян, багуудын цалингийн цэсийг хянах, эмэгтэй сагсан бөмбөгийн WNBA холбоо, тамирчдын хувцаслалт, NBA-ийн тоглолтуудыг хилийн чанадад зохион байгуулах, NBA Cares сайн үйлсийн аян, NBA-ийн шууд тоглолтуудыг дэлхийн 200 гаруй улсад 40 хэлээр хүргэх зэрэг томоохон ажиллуудыг зохион байгуулсан сагсан бөмбөгийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн байсан. Түүнийг комиссарын албыг хашиж байх хугацаанд Мэжик Жонсон, Ларри Бөрд, Майкл Жордан, Коби Брайнт, Леброн Жеймс, Стефен Көрри зэрэг олон шилдэг тамирчид лигт элсэн орж ирчээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж