Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид мэдээлсэн.
Авлигатай тэмцэх газраас Х.Оргил-Эрдэнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд саатуулан үргэлжлүүлэн цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний өмгөөлөгч шүүгчээс татгалзсан аж. Улмаар шүүхээс Х.Оргил-Эрдэнийг суллах шийдвэр гаргаж, цагдан хорих шүүх хурлыг өнөөдөр /2019.01.02/ хүртэл хойшлуулсан юм байна. Мөн Х.Оргил-Эрдэнэтэй хамт БНХАУ-ын нэг иргэнийг саатуулсан боловч шүүхээс сулласан талаар эх сурвалж мэдээлэв.
Сануулахад, Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад сард оруулна гэж ЗТХЯ-наас мэдэгдэж байсан. Мөн энэ оны зургадугаар сард эхлүүлсэн замын нийт төсөв 60 сая ам доллар аж. Үүний 58.5 сая долларыг Азийн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Энэхүү замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарлаж БНХАУ-ын Гуйжоу, Хайвэй, Чайна, Стэйт, Шинжиан зэрэг таван компанийг шалгаруулсан юм. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай хамтран ажилладаг гэх мэдээлэл бий.
Э.АРИУН
Холбоотой мэдээ