Шайбтай хоккейн хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 2020 оны анхны тоглолт нь “Winter Class” тоглолт байлаа. ҮХЛ-ээс шинэ оны эхний өдөр лигийн багуудаас 2-г сонгон авч задгай талбайн тоглолт хийдэг уламжлал тогтоод даруй 13 жил болж байна. Энэ жилийн задгай талбайн сонгодог тоглолт АНУ-ын Техас мужийн Даллас хотын 92,100 хүний суудалтай “Cotton Bowl” цэнгэлдэх хүрээлэнд Даллас Старс болон Нэшвилл Предаторс багуудын хооронд болсон байна.
Энэ жилийн задгай талбайн сонгодог тулаанд оролцож буй хоёр баг хоёулаа анх удаагаа оролцож байгаа бөгөөд тоглолт 4-2 харьцаатай Даллас Старс багийн ялалтаар өндөрлөжээ. Тоглолтын эхний хагаст Нэшвилл Предаторс багаас шинэ цэрэг М.Дюче болон Д.Фаббро нар тус бүртээ повер-плэй буюу хүний илүү байдлаас гоол оруулж тоглолтын тэргүүллийг багтаа авчирсан. Гэхдээ Нэшвилл Предаторс баг тоглолтын тэргүүллээ хадгалж чадаагүй бөгөөд тоглолтын II хагаст Даллас Старс багаас Б.Комей, III хагас М.Янмарк, А.Радулов болон А.Секера нар тус бүр нэг гоол оруулж Даллас Старс баг хожил байгуулжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ