АСЕМ-ын чуулга уулзалтад 50 гаруй орны 4500 зочин ирэх тооцоо гарсан. Зочдын тав тухтай, аюулгүй байрлах боломжийг хангах зорилгоор зочид буудлын үйлчилгээ, зохион байгуулалт, хоол хүнсний тал дээр ихээхэн анхаарал хандуулж байна.
Тэр ч утгаараа өнөөдөр 42 зочид буудалд итгэмжлэл гардууллаа. Итгэмжлэгдсэн 42 зочид буудлын 2800 орчим ажилчдыг 12 чиглэлээр мэргэжил эзэмшүүлж, мэргэшүүлэх, үйлчилгээний сургагч менежер бэлтгэхэд чиглэсэн сургалтуудад хамруулах юм. Сургалтыг төрийн зүгээс үнэгүй зохион байгуулахаас гадна зочид буудлыг дэмжиж тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга хэрэгсэл, засвар, тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн нөхөн хангалтыг нэмэгдүүлэхэд зориулж нийт 198 тэрбум төгрөгийн зээл олгож байна.
Эдгээр зочдыг тав тухтай тухлаг орчинд байрлуулж чанартай үйлчилгээг үзүүлснээр бизнесийн аялал жуулчлал гэсэн шинэ төрлийн аялал жуулчлал хөгжих үндэс суурь тавигдана гэж зохион байгуулагчид харж байгаа аж.
ХАМТРАН АЖИЛЛАХ ЗОЧИД БУУДЛУУД:
- “Шангри-Ла”
- "Platinum"
- “Баянгол”
- "Наран булаг"
- “Blue Sky”
- "Альфа"
- “ХУРД”
- "Континентал"
- “Grand Hill”
- "Ривер Бийч"
- “Best Western Premier”
- UB CITY
- “Радисон Блю”
- "Royal House"
- “Цэцэг”
- "Decor"
- “Чингис хаан цогцолбор”
- "Бишрэлт"
- “Holiday Inn”
- "Сант Асар"
- “RAMADA”
- "Ulaanbaatar" City Center
- "Нарантуул"
- “Улаанбаатар"
- “Кемпински хаан” палас
- “Сүнжин Гранд”
- “Springs”
- “Корпорейт”&"Конвейшн"
- “Центр”
- “Puma-Imperial”
- “Зүчи”
- "Дөлгөөн нуур Гайд"
- "Эдельвайс"
- "KAISER"
- "Амарбаясгалант"
- "Өргөө"
- "Гангар Инвест" ХХК "Их Тэнгэр цогцолбор"
- "White house"
- "Lion Tower"
- "Корпорейт"
- "Park"
- "Hotel Nine Ulaanbaatar"
Т.ДАВААНЯМ