Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Шинэ өглөө

2010,07,28-ны
өдөр. Шөнө бороо зөөлөн шиврээд нэг л таатай мэдрэмж төрөөд, элдэв
төрлийн балай зүүдгүй сайхан л амарлаа. Өглөө гэрээсээ гараад ажилдаа
ирэх зам сэрүүхэн, хажуугаар зөрөх хүмүүсийн нүүрэнд туяа гэрэлтээд
л…Хэд хоногийн халууны араас сэрүүхэн салхи үлээх ч таатай юмааа. Энэ
их халуун ч зүрх судасны болон хууч өвчтэй хүмүүсийн бурханлуу авч одсон
таагүй л сэтгэгдэл, дурсамж түүх үлдээж байна. Өнгөрсөн шөнө, өнөө
өглөө олон настан амьсгаа бүтэн авч байгаадаа гэж бодохоор бүр ч таатай.
Гэтэл өглөөний нэвтрүүлэгт орчихоод гараад ирсэн өнөөх л халуун. Би ч
угаасаа нохой гаслам халуунд таатай ханддаггүй болохоор дахиад л халуун
гэхээс нууцхандаа залхаж л байна.За гэхдээ цаг хугацаа ээлжилдэг жам
ёсоор намрын сэрүүн орж, хүйтэн бороо хувингаар цутгах биз.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж