Орон сууцны гадна дөрвөн автомашин шатжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Орон сууцны гадна дөрвөн автомашин шатжээ

Орон сууцны гадна дөрвөн автомашин шатжээ

Орон сууцны гадаах талбайд энэ сарын 1-ний өдөр дөрвөн автомашин шатжээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн Тоёота приус 20 загварын суудлын автомашин, Ч-гийн Тоёота приус 30 загварын суудлын автомашин, М-ийн Тоёота коровон загварын суудлын автомашин, Д-гийн  Санта Ри загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:03 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж,  ажиллаж унтраасан аж. Хогийн пункерт гал гарснаас үүдэж, автомашинууд шатсан байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна.

Мөн арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө тээврийн цагдаагийн албанд нийт 353 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага эзэлжээ. Ослын улмаас нэг хүн нас барж хоёр хүн гэмтсэн байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-ны орой 21:40 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 хороо Наадам центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газраас зугтан явжээ. Осолд орсон иргэнийг Гэмтэл согог судлалын төвд хүргэсэн ч нас барсан аж. Уг ослыг Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тухайн шөнө шуурхай илрүүлэн, осол гаргасан жолоочийг шалгаж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

 Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж