Орост онлайн худалдаа ид оргил үедээ байна

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Орост онлайн худалдаа ид оргил үедээ байна

Орост онлайн худалдаа ид оргил үедээ байна

Өнгөрч буй 2019 онд Оросын онлайн худалдааны зах зээл тэлсэн болохыг шинжээчид онцолж байна. Ялангуяа Wildberries компанийн цар хүрээ Орост маш их өргөжжээ. Үүнээс гадна Alibaba, Mail.Ru Group, Ozon гэсэн онлайн худалдааны зах зээл үлэмж тэлсэн байна.

Оросын төр засгийн зүгээс уламжлалт зах зээлтэй харьцуулбал онлайн худалдааны зах зээлд тавих хяналт сул байгаа, мөн хэрэглэгчид онлайн худалдааны давуу талуудыг улам ойлгодог болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна. Онлайн худалдааны сүлжээ хурдтай тэлж, түгээх цэгүүдийг олноор байгуулахын сацуу захиалгын барааны хүргэлтийн хугацааг богиносгож чадсан нь хэрэглэгчдийн сэтгэлд их нийцсэн хэмээн эдийн засгийн судалгааны Data Insight агентлагийн шинжээч Борис Овчинников РИА Новости-д ярьсан байна.

Онлайн худалдааны компаниуд бараг сар болгон барааны төрлөө нэмэгдүүлж байгаагаа зарлажээ. Энэ нь борлуулалтын уламжлалт аргаа зах зээлээ хөтөлж буй компаниуд болон эмийн худалдааны хэрэглэгчдийг улам ихээр татсаныг тэрбээр онцолсон байна.

Data Insight агентлагийн мэдээгээр Оросын онлайн зах зээлийн гол тоглогчид нь Wildberries, Ozon, X5 Retail Group юм. Эдгээр компаниуд зөвхөн интернэтэд суурилсан худалдааны жижиг компаниудыг зах зээлээс шахах байдал ажиглагдаж байгаа ажээ. Зайн худалдааны үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Александр Ивэновын хэлснээр интернэт худалдааны жижиг компаниудын тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин цөөрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж