Тэтгэврийн зээлийг тэглэх амлалт поп уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг тэглэх амлалт поп уу?

Тэтгэврийн зээлийг тэглэх амлалт поп уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гаргасан тухай онцолсон. Энэхүү мэдэгдэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй юм.

Тэтгэврийн зээлийн хэмжээ 700 гаруй тэрбум төгрөг бөгөөд давхардсан тоогоор 230 мянга орчим ахмад эл зээлийг авчээ.

Эл асуудлаар сошиал ертөнцөд өрнөж байгаа байр суурийг хүргэе.

Battulga Khaltmaa

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Baasankhuu Oktyabri

За тэтгэврийн зээлийг тэглэх УИХ –ын тогтоолын төслөө бичиж дуусав. Маргааш төслийн танилцуулгыг хийх болно. 11:30 аас Төрийн ордонд. Сэтгүүлчд өргөн оролцоно уу. 111 тоот.

Батука

Монгол улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга 2017 онд Ардчилсан намаас бүх иргэдээ ѳрийн дарамтнаас нэг удаа гаргах санал хүсэлт даалгаврыг биелүүлж эхэллээ. Баярлалаа

Эрх чөлөөт Оргио

Төр яаж баяжив. Эсвэл ҮАБЗ баяжив уу. Өнөөдрөөс эхлээд төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэхээр ЗГ шийдвэрлэсэн.Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж байна. Гэтэл Тэтгэврийн зээл 680.1 тэрбум төгрөгийг тэглэж байна, банкуудад учрах эрсдэлийг яах бол?

Өөжгий Өлзий-Орших

680 тэрбумын зээлтэй тэтгэврийн хөгшдөө өрөвдөж байна л даа. Ачаа нь хөнгөрвөл тэдэнд маань юутай сайн. Тэгэхдээ -2.1 их наядын алдагдалтай 2020 оны төсөвтэй, 15.000.000.000 юаний своп хэлцлийн өрөө төлөх, том бондуудын төлбөрөө төлж эхлэх Эх орноо бүүр их өрөвдөж бн.

Гонгоржав ГАНБАТ

Монголчууд төр барих эрхээ энэ 75 мануухайд түр зээлдүүлсэн. Женкод өр тэглэх эрх олгогдоогүй, ҮАБЗ шийдвэр биш зөвлөмж гаргадаг, Үндсэн хуулийн бус. Хүрэлсүх огтоос сонгогчдоос мандатгүй. Занданшатар зөвхөн хурал даргалагч. Парламентын эрх мэдэл дээрэмдүүллээ. УИХ хаана байна?

Б.Болор-Эрдэнэ

Энэ худлаа гялайсан поп новш ба тэжээсэн гөлөгнүүд нь Монголын хойдохыг уншина шүү. Жиргээгээр нэг шуугиад зоргоор нь галзууруулж амьдарсаар байх ууу? Оны эхнээс попорч байгаа юм бол оны эхнээс зохион байгуулалтад орж поп хоншоор дундуур нь галын хайч буулгах хэрэгтэй. Нэгдэх хүмүүс ДМдээрэй.

@batengineer

Тэтгэврийн зээл бол банкны хувьд маш эрсдэлтэй зээл. Олон зээлдэгч зээлээ төлж амжихгүй буцдаг. Ерөнхийлөгч Баясгалантай сүжрээд байсан Голомтоос хувь авсан юм болов уу даа гэсэн хар байна. Хэрэв тийм бол өөрийн бизнесийн эрсдэлийг нийтийн баялгаас хаах башир арга сэдсэн нь энэ байх.

Баттөмөрийн ЭНХБАЯР

Хэдэн ньюанс байх шигээ. 1.Салхитын мөнгөний орд шийдэгдэхээр… Тэр хэзээ шийдэгдэх, ямар мөнгө ба менежменттэй юм бол? 2. Тэтгэврийн зээл, хүүтэй нь гэхээр 300 мянга орчим ахмадын хэдэн төгрөг юм бол? 3. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр суусан “Баялгийн сан” юу болсын бол гэснээс?!

Munkhsaikhan O.

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах бүрэн эрх ҮАБЗ-д байхгүй.Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүү хэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж,Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалт руу халдав.Түүнийг Eрөнхийлөгчийн бүрэн эрхээ дахин зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй

Battogtokh Ganbat

Хүний зээл тэглэ гэж татвар төлөөгүй юм сан. Өнөөдөр тэтгэврийн зээлийг тэглэх тухай ярьж буй хүмүүс маргааш цалингийн зээлийг, нөгөөдөр орон сууцны зээлийг тэглэнэ гэх биз. Үүнийг популизм гэдэг.

Tuul Gombo

Бусдын аваад зөвхөн өөртөө зориулсан мөнгөний өрийг бид яагаад төлөлцөх ёстой гэж…эсвэл зээлгүй ахмадуудад тэнцүү тэтгэмж олговол зохилтой санагдана. Бүхэл бүтэн улсыг удирдаж байгаа хүмүүс гэхэд ямар явцуу, хувийн эрх ашгаа бодсон юм хийдэг юм бэ.

Uyanga Tsoggerel

Хэдэн хүүхэд элсэн дээр нээх эв найрамдалтайгаар, хичээнгүйлэн ордон бариад, хөөрхөн тоглож байтал нэг дарвайсан сда гар ирээд дэвсээд нураачдаг шиг жоохон ЭЗ өндийх гэхээр дарвалзаад, байж ядаад, хорлоод унадаг нэг Ёорк изду бхымаа.

Samandar Tsogtbayar

Шинэ он гарахад хэдхэн секунд дутуу байхад Ширүүн хурдтай мэх хийлээ дээ. Авсан оноо нь одоохондоо их ч Алс холын уршиг дүн нь хэр юм бол доо?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж