Оросуудын гуравны нэг нь шинэ машин авах хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Оросуудын гуравны нэг нь шинэ машин авах хүсэлтэй

Оросуудын гуравны нэг нь шинэ машин авах хүсэлтэй

Оросын "Автостат" агентлаг, автомашины чиглэлээр дагнан гардаг "Зарулем" сэтгүүл хамтран автомашины худалдааны зах зээлийн төлөв байдлын судалгааг хийжээ.

2000 хүнийг хамруулсан уг судалгаагаар оролцогчдын гуравны нэг нь шинэ машин худалдан авах хүсэлтэй ч санхүүгийн чадавх хүрэхгүй гэжээ. Талаас илүү хувь нь одоогоор хуучин машинтайгаа байсан нь дээр гэсэн бол 12,5 хувь нь машинаа зарахаас өөр аргагүй байна гэжээ.

25 орчим хувь нь шинэ машин авах төлөвлөгөөтэй байгаа ч ямар үнэтэй байхаас хамаарна гэж хариулжээ. Хэд орчим үнэтэй машин байвал авч чадах вэ гэсэн асуултад 15 хувь нь 500 мянга орчим рублийг машин авахад зарцуулж чадна гэжээ. 6,6 хувь нь хуучин машин худалдаж авна, 3,5 хувь нь зээл бүтвэл худалдаж авна гэжээ.

"Автостат"-ын захирал Сергей Целиков“ хүмүүс хуучнаа худалдаж шинэ машин авах хүсэлтэй ч зөрүү мөнгөний эх үүсвэргүй байна” хэмээн хэлжээ.

Сонирхолтой нь том хотод амьдардаг залуучууд авто машинаас татгалзах хандлагатай байгааг тэрбээр онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж