Н.Төгсцогтын өрсөлдөгч "Бага" Гэри Рассель | News.MN

Н.Төгсцогтын өрсөлдөгч "Бага" Гэри Рассель

ХҮМҮҮС

Н.Төгсцогтын өрсөлдөгч "Бага" Гэри Рассель

Н.Төгсцогтын өрсөлдөгч "Бага" Гэри Рассель

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт Н.Төгсцогт ирэх хоёрдугаар сарын 08-нд АНУ-ын мэргэжлийн боксчин, 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл WBC -ийн аварга "Бага" Гэри Рассельтай тулалдана.

NEWS агентлаг ХҮМҮҮС буландаа "Бага" Гэри Расселийг онцолж байна.

БЛИЦ, ТАНИЛЦУУЛГА: 

  • Овог нэр: "Бага" Гэри Рассель
  • Төрсөн он, сар, өдөр: 1988.06.05
  • Төрсөн газар: АНУ, Вашингтон хот
  • Гэр бүлийн байдал: Гэрлэсэн
  • Сошиал: Сошиалд маш идэвхтэй нэгэн. Facebook-т 4.2 мянга, Instagram-д 37.4 мянга, Твиттерт 9.3 мянган дагагчидтай.
  • Биеийн үзүүлэлт: 58 кг жинтэй, 164 см өндөртэй
  • Хоч: Mister
  • Боксийн рекорд: 31 тулаан хийж, 30-д нь ялж, 1 ялагдаж байсан. 30 ялалтын 18-т нь нокаутаар ялж байв.
  • Боловсрол: мэдээлэл байхгүй

"Бага" Гэри Рассель 1988 оны зургадугаар сарын 05-нд АНУ-ын Вашингтон хотод төржээ. Тэрбээр өнөөдөр Мэриленд мужийн Кэпитол Хэйтст амьдарч байгаад бөгөөд 2014 онд Сапфир хэмээх бүсгүйтэй гэрлэжээ.

"Бага" Рассель Кэпитол Хэйтсийн Омаха гудамжид амьдардаг олон хүүхэдтэй айлд мэндэлсэн. Түүний эцэг "Том"Рассель  11 хүүхэдтэй байсан бөгөөд тэдний ес нь хүү аж. Харамсалтай нь, том хүү Деваун Драйтон нь эмгэнэлтэйгээр өөд болсон түүхтэй.

"Том"Расселийн хөвгүүд байж болох бүхий л газарт боксын бэлтгэл хийдэг байжээ. Гэхдээ "Том" Расселийн гэрийнхээ подвалыг тохижуулж, боксын сургуулилт хийдэг заал болгосон гэдэг. Хэдийгээр тэрхүү зааланд ринг болон боксын бэлтгэл хийхэд зориулагдсан техник, хэрэгсэл байхгүй ч яг энэ зааланд "Том" Гэри Рассель өөрийн туслах Роберт  “Herb” Мартинтай өөрийн хүүхдүүдээ боксын спортод сургасан юм. "Том" Расселийн хөвгүүдийн нэг нь WBC –ийн хөнгөн жингийн аварга, Хоёр нь Олимпийн аварга төдийгүй бүгд "Алтан бээлий"-ний эзэд аж.

"Бага" Рассель долоон настайгаасаа эцгийнхээ удирдлага дор боксоор хичээллэж эхэлсэн билээ. Тэрбээр дөнгөж боксын спортоор сонирхогчийн түвшинд хичээллэж байхдаа Гарольд Паркер хэмээх боксчинтой тулалдаж, анхны ялагдлаа хүлээсэн. Гэхдээ тэрбээр ялагдал бүрийнхээ хариуг авдаг агуу тамирчин

16 насандаа буюу 2005 онд "Бага" Рассель АНУ-ын аварга болон "Golden Gloves" тэмцээнд тус, тус тэргүүлснээр АНУ-ын түүхэн дэх дээрх хоёр тэмцээнд 17 наснаасаа өмнө тэргүүлсэн хоёр дахь тамирчнаар тодров. 2005 оны аравдугаар сард тэрбээр 163-10 гэсэн рекорд тогтоов.

2005 оны арваннэгдүгээр сард Хятад улсын Мианянг хотод боксын ДАШТ-д "Бага" Рассель оролцож, Германы боксчинд ялагдаж, хүрэл медаль хүртэв. Энэхүү тэмцээний дараа "Бага" Рассель "USA BOXING Athlete of the year 2005" шагналыг хүртэв. Үүний зэрэгцээ тэрбээр 2006 онд үндэсний аварга, 2007 онд АНУ-ын аварга цолыг тус, тус хүртсэн билээ.

2007 онд Олимпийн наадмын шалгаруулалтын тэмцээнд Рассель нутаг нэгтэн болох Роберто Маррокинтой тулаан хийж, эхний тулаанд 17:18 харьцаатайгаар ялагдсан нь тухайн оны хамгийн дуулиант ялагдал байсан юм. Хожим нь тэрбээр АНУ-ын аваргын тэмцээнд Маррокиноос хоёр ч удаа хариугаа авсан гэдэг. Ингэснээр тэрбээр АНУ-ын шалгаруулалтын тэмцээний түүхэнд эхний тоглолтод ялагдал хүлээж, дараагийнхад нь ялалт байгуулсан дөрөв дэх боксчин болов.

2008 оны Бээжингийн олимпод АНУ Рассельд маш том найдлага тавьж байсан. Харамсалтай нь тэрбээр тулаанаа хугацаанаасаа өмнө дуусгасан билээ. Тэрбээр тулаанд орохын тулд 119 фунт буюу 53.9 кг жинтэй байх ёстой байв. Жингээ огцом хассан тэрбээр Олимпийн наадмын тосгонд ухаан алдаж унасан гэдэг. Улмаар тамирчдын жингийн үзүүлэлтийг орхигдуулсан ажээ.

Тэрбээр энэ тухайгаа хэвлэлд ярихдаа “Би олимпийн наадамд 100 эсвэл 110 хувийн ялалт байгуулахад бэлэн байсан. Харамсалтай нь, миний бүхий л хүчин чармайлтыг талаар өнгөрсөн” гэв.

Олимпийн тулаанд хамгийн хөнгөн жинд 53.9 кг-аас илүүгүй боксчдыг оруулж байв. Гэри 56.7 кг байв. 2007 оны арваннэгдүгээр сард дэлхийн аваргын тэмцээнээс хойш тэрбээр жингээ хаяж эхэлсэн бөгөөд тамирчдыг албан ёсоор жинлэх үед тэрбээр 0.6 кг хаях хэрэгтэй байв. Ингээд тэрбээр тамирчдыг жинлэх өдөр өглөө эрт босч, тусгай хувцас өмсөн хагас цаг гүйжээ. Улмаар хувцас солих өрөөнд тэрбээр 10 минутын хугацаанд ухаан алджээ. Түүнийг сэрэхэд бүх зүйл хожимдсон байсан гэдэг.

Гэсэн ч тэрбээр боксын спортын сонирхогчийн карьертаа маш олон шагналыг хүртсэн бөгөөд тэдгээр шагналууд нь гэрт нь багтдаггүй гэдэг

Ингээд тэрбээр мэргэжлийн боксын карьерыг хөөхөөс өөр замгүй болов.

2009 оны нэгдүгээр сарын 16-нд Оклахома муж дахь "Million Dollar Elm" казиногийн тавцан дээр мэргэжлийн рингийн хөнгөн жинд "Бага" Рассель тулаан хийж, гурав дахь раундад нутаг нэгт Антонио Рейесийг ялав.

Энэ мэтчилэн тэрбээр мэргэжлийн , туршлагатай бокчидтой тулалдаж, ялалт байгуулах болов.

  • 16/04/10 Рассел эхний раундад Карлос Диас нокаутад оруулав (10-22-4, 7КО)
  • 24/06/10 Рассел хоёр дахь раундад Родриго Аранд нокаутад оруулав  (8-12-2, 2КО)
  • 22/07/10 Рассел эхний раундад Маурицио Пастран нокаутад оруулав (35-14-2, 23КО)
  • 25/09/10 Рассел 24 настай Уилли Вильянуэве ямар ч асуудалгүй ялжээ. (9-2, 2КО)

2011 онд "Бага" Рассель HBO-гийн тулаанд орж, ялалт байгуулав. Тухайн үеийн тулааныг алдарт дасгалжуулагч Эмануэль Стюард тайлбарласан бөгөөд тэрбээр Расселийг гайхамшигтай хөдөлмөрч, гарын хурд сайтай, оновчтой цохилттой хэмээн үнэлсэн төдийгүй ирэх жилүүдэд хөнгөн жингийн боксод маш хүчтэй өрсөлдөгч гарч ирж байгааг онцолжээ.

ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ

"Бага" Гэри Рассель зүүн гарын техник маш сайтай бөгөөд хурдан. Тэрбээр хүчирхэг боксчин биш ч гэсэн хоёр гарын цохилт нь хангалттай хүчтэй бөгөөд хурд болон цохилтоо маш оновчтой хослуулдаг нэгэн. Мөн маш сайн хамгаалалтын техниктэй аж. Энэ бүх техник нь сонирхогчийн боксоор хичээллэж байсантай нь шууд холбоотой гэж Рассель тайлбарладаг ажээ.

"Сонирхогч байхдаа би 200 гаруй тулаан хийсэн. Түрэмгийн тулаанч, техниктэй боксчин гээд бүхий л хүмүүстэй тулаан хийсэн. Би байж болох бүхий л боксчидтой тулалдсан. Энэ туршлага мэргэжлийн спортод ялалт байгуулахад минь их тус болсон” гэж тэрбээр ярьжээ.

Харин түүний сул тал нь  биеийн үзүүлэлтүүд гэж мэргэжлийнх нь дүгнэдэг ажээ.

ХУВИЙН АМЬДРАЛ 

"Бага" Гэри Рассель өнөөдөр Мэриленд мужийн Кэпитол Хэйтст амьдарч байгаад бөгөөд 2014 онд Сапфир хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Хувийн амьдралын хувьд ямар нэгэн дуулиан, цуу яриа огт байдаггүй аж. Түүний орлого 1 сая ам.доллар хэмээн мэдүүлжээ. Үүнээс гадна, тэрбээр тулаан бүрээсээ маш их мөнгө олдог нь тодорхой. Гэхдээ тэрбээр орлого дэлгэрэнгүй олон нийтэд тайлагнаагүй бөгөөд саяхан шинэ байшин худалдан авсан гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-02 202.9.40.102

Тэр харын арга тактикийг нь сайн судалж байгаад нам цохиод өгөөрэй. Ер нь бол харьж байгаа нас нь явсан нөхөр байна. Төгсцогтдоо амжилт хүсье. Чи чаднаа

Avatar

Зочин 2020-01-02 174.246.195.226

Tugstsogt yalnaa!

Avatar

Зочин 2020-01-02 203.91.112.146

Энэ эх орноосоо урвасан лалрын пацааны талаар байнга мэдээлэл оруулахаа болимоор юмаа мөнгө олох гэж энд тэнд жижиг гаруудтай тулладдаг тулааны талаар монголд байнга бичихээ больхэн ч наадахыг чинь сонирохогүй
муу л***р тэндээ удахгүй нэг хард нам цохиулж үхэг п***а

Avatar

2pac 2020-01-02 103.229.120.174

х***а нар зайлаарай.Монголын нэрийг гаргасаар л яваа даа Кинг Төг.Монгол түмний хайртай хүү шүү.

Avatar

зочин 2020-01-02 43.228.129.155

монгол хүний яс ямар байдгийг үзэх цаг ирж дээ хар минь ккк

Avatar

HA HA HA 2020-01-02 162.229.188.40

DANDAA HUDLAA MEDEE NIITLEHIIN ENE news.mn gedeg site.Russell-iin ger bulees hoyor ni Olympiin avarga gene uu!!!!!
Soliorooroi, neg ch olympiin avarga bhgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж