У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ЮУ ХИЙВ | News.MN

У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ЮУ ХИЙВ

У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ЮУ ХИЙВ

"NEWS"  агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “ЯамТамгын газраар сонин юу байна буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид яамдын 2019 оны онцлох ажлуудаас тоймлон хүргэж байна.

САНГИЙН ЯАМНЫ ОНЦЛОХ АЖИЛ 2019

Сангийн яам 2019 онд эдийн засгийг тогтворжуулах, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн амьжиргааг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлж, санхүү, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдан сахилга батыг чанд сахиулж ажилласнаар олон эерэг үр дүн гаргалаа. Эдгээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцлон Та бүхэнд танилцуулж байна.

– Засгийн газрын “Татварын шинэчлэл”-ийн зорилтын хүрээнд 2019 онд батлуулсан Татварын багц хуулиар ИРГЭН Танд олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлхээр боллоо.

Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгоно; алслагдсан аймагт бизнес эрхэлдэг бол 90 хүртэлх хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлүүлнэ, анх удаа хувьдаа орон сууц худалдан авбал 6 сая төгрөгийн татварыг буцааж олгоно; хөгжлийн бэрхшээлтэй бол орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө,  хувиараа бизнес эрхлэгчид хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж төлнө; гадаадад татвар төлсөн орлогоос давхар татвар төлөхгүй зэрэг боломжуудыг бүрдүүллээ.

"Татварын шинэчлэл”-ээр БИЗНЕС ЭРХЛЭГЧ та

  • 300 сая хүртэлх орлоготой бол 1 хувийн орлогын татвар төлнө;
  • 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан авч жилд 2 удаа тайлан гаргана;
  • 50 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 1 удаа хялбаршуулсан тайлан гаргаж орлогын 1%-ийн татвар төлөх боломжтой;
  • алслагдсан аймагт бизнес эрхэлдэг бол 90 хүртэл хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлэнэ;
  • татварын тайлангаа тушааснаас хойш 1 жилийн хугацаанд залруулна;
  • 25 хувийн орлогын татвар төлөх ашгийн босго 6 тэрбум болон нэмэгдэх гэх мэт боломжууд бий боллоо.

"Татварын шинэчлэл”-ээр үндэстэн дамнасан томоохон корпорациудын татвараас зайлсхийхийн эсрэг дүрмүүд болон татварын ил тод байдлын стандартуудыг нэвтрүүлж, татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс, оффшор бүсээс мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж Монгол Улсын татварын тогтолцоог дэлхийн жишигт нийцүүллээ.

– Засгийн газрын “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хилийн боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гаалийн байгууллагаар түргэн шуурхай, саадгүй үйлчлүүлж эрх ашиг нь хамгаалагдсанаар гадаад худалдааны эргэлт нэмэгдэнэ. Хилийн боомтуудад өндөр хүчин чадлын орчин үеийн рентгэн, түүхий эдийн агуулгыг тодорхойлох төхөөрөмжүүд бүхий тээврийн хэрэгслийг шуурхай хэрэгжүүлэх ухаалаг гарцууд, олон улсын итгэмжлэл бүхий гаалийн лабораторуудыг шинээр байгуулснаар экспортын байгалийн баялгаасаа татварыг бүрэн хурааж, хууль, бус чанаргүй бараа хилээр нэвтрүүлэхээс сэргийлэх ажлууд хэрэгжиж эхэллээ.

– Засгийн газрын “Өрийн дарамтыг бууруулах" зорилтын хүрээнд 2019 онд Арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн сахилга батыг сайжруулж 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 8.0 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлснөөр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 55% болж 2016 оноос хойших хамгийн бага түвшинд ирлээ.

-Түүнчлэн Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах зорилт, арга замыг тодорхойлсон стратегийн баримт бичгийг УИХ-аар батлууллаа. Улмаар өрийн дарамт цаашид тасралтгүй буурч 2022 онд ДНБ-ий 40%-д хүрнэ. Засгийн газрын 29 тусгай санд хийсэн санхүүгийн хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж, ил тод байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Хуулийн шинэчилсэн найруулгаар нийт долоон  санг татан буулгаж, 2 санг нэгтгэн зохион байгуулж, нэг санг шинээр нэмсэн.
Засгийн газрын тусгай сангуудад хийсэн санхүүгийн хяналт, шалгалтаар 422.8 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдлыг илрүүлж, зөрчил, дутагдлыг арилгах акт, албан шаардлага, зөвлөмжийг өгч ажиллалаа.

Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үедээ өвлүүлэх 538 тэрбум төгрөгийн хуримтлал-ыг бий болголоо. У.Хүрэлсүхийн Засгийн газар ирээдүй хойч үедээ өр биш хуримтлал үлдээхийн төлөө ажиллаж байна.

 Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг ажлын 1-3 хоногт түргэн шуурхай олгодог боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 2019 онд анх удаа 1.3 их наяд төгрөгт хүрлээ. Санхүүжилтийг ил тод, саадгүй олгох тогтолцоог бий болгосноор улсын хэмжээнд хэрэгжиж буй 1293 төслийн хэрэгжилтийн үр дүн сайжирлаа. Ингэснээр 48 сургууль, 81 цэцэрлэг, 12 дотуур байр, 30 эмнэлэг, 37 соёл, спортын цогцолбор, 74 дэд бүтэц, инженерийн байгууламжууд ашиглалтанд орлоо.

-Тендер шалгаруулалтын бүх мэдээлэл ил тод боллоо. Тендер шалгаруулалтын урилга, үр дүнг цахим системээр дамжуулан олон нийтэд ил зарлах, тендерт шалгарсан оролцогчийн материал болон үнэлгээний хорооны шийдвэртэй бусад оролцогч танилцах эрхтэй боллоо. Ингэснээр захиалагч байгууллагын тендерийн үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн эсэхийг тендерт оролцогч хянах боломжтой болж авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүллээ.

-Төсвийн  санхүүжилтийг өр үүсгэхгүйгээр санхүүжүүллээ. Төрийн сангаас гадуурхи төсвийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, үр ашгийг нэмэгдүүлснээр улсын төсвийн санхүүжилтийг ажлын 1-3 хоногт багтаан шуурхай олгодог боллоо. Төсвөөс өндөр хүүтэй бонд гаргаж, зээл авалгүйгээр улсын төсвийн санхүүжилтийн нийт 7.7 их наяд төгрөгийг цаг хугацаанд нь шуурхай саадгүй олгосон байна. Түүнчлэн хүүхдийн мөнгө, НӨАТ-ийн буцаан олголт, арьс шир, ноосны урамшуулал зэргийг иргэдийн дансанд 3 цагийн дотор олгож байна.

Төсвийн сахилга батыг сайжруулах зорилтын хүрээнд 2019 онд төсвийн болон төрийн өмчит байгууллагуудад хяналт, шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрөнгийн ашиглалт, үр ашгийн байдалд хяналт тавьж, хуулийн хүрээнд акт, албан шаардлага, зөвлөмж өгч ажиллалаа. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2.2 их наяд  төгрөгийн, “Монголросцветмет” ТӨҮГ-т 51.7 тэрбум төгрөгийн, Засгийн газрын тусгай сангуудын хяналт, шалгалтын дүнгээр 397.6 тэрбум төгрөгийн зөрчил тус тус илрүүлжээ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд урьд жилүүдээс гурав дахин их ачаалалтай ажиллаж, Засгийн газрын хуралдаанаар 90 асуудал хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж гаргуулсан байна. Түүнчлэн тус салбарын боловсруулж, өргөн мэдүүлсэн хоёр хууль Улсын Их Хурлаар батлагдаж, гурван хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийг харьцуулахад хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ. Түүнчлэн Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгуудын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг онцолж буй.  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд 21 аймаг, алслагдмал хоёр дүүрэгт биечлэн ажиллаж, 15000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, судлаач, соёл, спортын салбарын ажилтан албан хаагчидтайгаа уулзсан байна. Мөн Монголын багш нарын VII их хурал, Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурлуудыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, хурлуудын мөрөөр Засгийн газрын тогтоол гарч, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц авчирсан жил болсныг онцолж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Монгол Улс 192 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 70 гаруй байгууллагад гишүүнээр элсэн, 1272 хоёр талт олон улсын гэрээ байгуулж, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсон. Гадаад харилцааны яам хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсны зэрэгцээ өнгөрөгч онд гадаад харилцааны салбарт нэлээн олон ахиц ололтуудыг бий болгосон. Тухайлбал, манай улс стратегийн түншлэлийн хүрээгээ тэлж, мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж буй. 2018  онд манай улсын гадаад худалдаа түүхэнд байгаагүйгээр өндөр хэмжээнд  хүрсэн. Тэгвэл 2019 онд  өмнөх үзүүлэлтээ мөн бататгав. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 772.8 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1464.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Монгол Улс 2019 оны эхний 10 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 75 улсад бараагаа экспортлож,150 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна. Ийн Монголын экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулан дотоодын бараа бүтээгдэхүүний зах зээлээ тэлэх үүднээс Худалдааны төлөөлөгчийн газруудаа нээх чиглэлд  Гадаад харилцааны яам анхаарч буй.

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар батлуулав. Мөн Минск, Абу Даби хотуудад Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулав. Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээгдсэн. Шанхай дахь ЕКГ нь Шанхай хот болон Шянши, Фужянь, Жөжян, Аньхуй, Жянсу мужийг хариуцан ажиллах бөгөөд тус бүс нутагт ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх юм.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ- 2019 ОНД

  • Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-нд албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-ийн урилгаар 2019 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нийгмийн сүлжээг өргөн ашиглахыг уриалах зорилготой PEACEBOOK Форум анх удаа 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулав.
  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
  • “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурал 2019 оны зургадугаар сарын 5-нд боллоо
  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Сингапур УлсынГадаад хэргийн сайд Вивиан Балакришнаны урилгаар 2019 оны зургадугаар сарын 6-7-нд албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаарЯпон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коно албан ёсны айлчлал хийв.
  • Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 2019-06-20-нд айлчлав.
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр айлчлав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д 2019 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд айлчиллаа.
  • Монгол Улс Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, 2019 оны наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулав.
  • Монгол Улс Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, 2019 оны наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулав.
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана 2019 оны наймдугаар сарын 19-20-нд айлчлав
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд, хошой Чин Ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэлээ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны есдүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийв.
  • 2019 оны есдүгээр сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулав.
  • ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Эрүүл мэндийн салбар 2019 оны "Инээмсэглэл ба эерэг хандлага" уриаг дэвшүүлж ажилласан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 151.480 хүнийг хамруулж  912 хорт хавдрын тохиолдлыг эрт үед нь оношилж, эмчиллээ.

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний B, С вирус илрүүлэх үзлэг шинжилгээнд 1.3 сая хүн амыг хамруулж  8521 хүнийг  С вирусгүй боллоо. Уг хөтөлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас сүүлийн гурван жил 48.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-тай хамтран 5-20 насны дархлааны тогтолцоо нь суларсан 510 мянган хүүхдийг Улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамруулж өвчлөлөөс сэргийлэв.

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж 93 мянган хүүхэд эрүүл шүдтэй боллоо. Мөн “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг орон даяар эхлүүлж, илрүүлэг шинжилгээнд 250 гаруй  мянган хүн хамрагдав. 2019 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг өмнөх оноос хоёр дахин нэмэгдүүлж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн, оношлогоо, эмчилгээний хамгийн сүүлийн үеийн техник технологийг олон эмнэлэгт хэрэгжүүлж, Үндэсний оношлогоо, эмчилгээний төв, АШУҮИС -ийн эмнэлэг, хөдөө орон нутагт 35 эмнэлэгийг шинээр ашиглалтад оруулжээ.

Монгол хүний дундаж наслалт 2017 онд 68.9 байсан бол 2019 онд 70.2 болж тогтвортой хөгжлийн зорилтод ойртжээ. 2020 онд Монгол хүний дундаж наслалтыг 71-д хүргэх зорилт тавьжээ.

 БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, хууль хэрэгжих боломжийг бий болголоо. Генетик нөөцийн тухай хуулиар Монгол орноос гаралтай бүхий л төрлийн нөөцийг ашиглаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж авсан тохиолдолд монголчууд ашиг хүртэх заалтыг хуульчиллаа. Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төсөл, Ургамлын тухай хуулийн төсөл зэргийг УИХ-д өргөн барьж, Эко төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгов. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэж, шинээр 22 газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ-аар гаргуулав.

Хууль, дүрэм биелүүлдэггүй хариуцлагагүй уул уурхайн компаниудад сануулга өгч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг авч, алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулан цаашид хариуцлагагүй уул уурхайд цэг тавих эхлэлийг бүрдүүллээ.

Түүхий нүүрсийг Улаанбаатарчуудын хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатарын утааг тодорхой хэмжээнд бууруулаад байна.

Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдэх эхлэлийг тавьж, 21 аймгийн цаг уурчид, байгаль хамгаалагчид, ойн ангиудын авто машиныг шинэчиллээ. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22 хувиар бууруулах шинэ зорилт тавьж, Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрээ дахин тодорхойлж, олон улсад талархал хүлээгээд байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн, анх удаа Монголд 10 мянган иргэнийг зочлох үйлчилгээний сургалтад үнэ төлбөргүй хамруулсан, Монгол Улсыг дэлхийд сурталчлах хиймэл оюун ухаант платформыг нээсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Тус  салбарын хамт олон сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн агаарын бохирдлыг  бууруулж чадсан он байлаа. Мөн 42.000 айл өрхөд цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломжийг бүрдүүлэв.  Жил тутам 60-80 МВт-аар өсч буй цахилгааны хэрэглээг хангах үүднээс “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, “ДЦС-4” ТӨХК-ийн эхний 2 турбингенераторын 50 МВт-ын ажил хийгдлээ.

Мөн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 35 МВт,  “Дорнодын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн ажлууд амжилттай  хэрэгжиж  эхлээд  байна. Монгол улсад анхны болох 330 кВ-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж буй.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, УИХ- аар батлуулснаар тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтод цэг тавьж,  хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг багасгах хууль, эрх зүйн боломжийг нээж өглөө.

2019 оныг  “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлаж, олон ажлыг хийлээ. Үүний нэг болох системийн тогтвортой байдал, найдвартай ажиллагааг эрс сайжруулах “WAM” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал байлаа. Ирэх 2020 онд Эрдэнбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын газар шорооны ажил эхэлж, Улаанбаатар хотод 100 МВт-ын батарей хуримтлуурын станц баригдаж эхэлнэ. Энэ төслүүд хэрэгжсэнээр системийн тогтвортой, найдвартай  ажиллагаа дээшилж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих боломж бүрдэх юм.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Барилга бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа 2019 онд өргөжин тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил боллоо. Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ 2019 оны хагас жилийн байдлаар 9.3 хувиар буюу 230.7 тэрбум төгрөгөөр өсөж, Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ.

Барилгын салбарын ажиллагсдын цалин 2016 онтой харьцуулахад 30.7 хувиар нэмэгдэж, жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин, түрээсийн орон сууцны санг 1542 айлаар нэмэгдүүлэн Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотод түрээсийн орон сууц барьж, ашиглалтад орууллаа. БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг баталж, газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажил эхэллээ.

Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэв.  Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өглөө оройдоо түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр мөн адил бүрэн ариллаа.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн болов. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхлүүллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж  ашиглалтад оруулсан. “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчилалын хүрээнд Монгол улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих гэрээнд гарын үсэг зурсан.  Монголчууд алтаа гадаад улсад цэвэршүүлж төдий хэмжээний зардал гаргасаар ирсэн байдал ийнхүү шийдэгдэв.

2019 эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 2,4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс, нүүрс 1,1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр  65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад  69.5 тэрбум төгрөг. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн байна.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын  бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замтай болсноор 4 чиглэлд шинээр гарц нээгдэж, зам дагасан хөгжил, их бүтээн байгуулалтууд өрнөж, ажлын байр олноор нэмэгдэж, улсын эдийн засагт дэмжлэг болсон том ажлын эхлэл тавигдлаа.

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд охин компани байгуулж, түүгээр дамжуулан IPO гаргах ажлыг шат шатанд нь хангаж буй.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯАМ

Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх талаар  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангахад чиглэгдсэн олон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн жил байсныг салбарын сайд нь онцолсон.Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу "Аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө"-г анх удаа боловсруулан баталлаа.

"Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслийг оролцуулах тухай" асуудлыг Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлэн Зэвсэгт хүчний мэргэжлийн нэгжүүд бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлж байна.
Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 200 дугаар тогтоолоор баталгаажуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад үндэсний бахархал, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, улс орны хөгжил, батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх, тусгаар тогтнолыг баталгаажуулахад иргэн бүрийн оролцооны чухлыг сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км хүнд даацын авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулаад байна. Монгол Улсын түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг БХЯ, ЗХЖШ зохион байгуулалтын хувьд хариуцан амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ

2019 онд нийтдээ 70 сая тонн ачаа, 170 сая хүн зорчжээ. Авто замын салбарт 2019 онд  1549 км хатуу хучилттай зам, 655.8 м гүүрийн барилгын ажлыг эхүүлснээс дөрөвдүгээр улирлын байдлаар 680 км хатуу хучилттай зам, 436 м гүүрийн барилга барьж ашиглалтад оруулжээ. Тухайлбал, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох хүрээнд Увс аймгийг хатуу хучилттай замаар холбов. Монгол Улсад анх удаа олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны зам ашиглалтад оров. Мөн Байдрагийн гүүр, Алтай чиглэлийн 114 км, Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, хөдөлгөөнийг нээв. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлэв.

Авто тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барив.

Иргэний нисэхийн салбарт Япон улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төсөл” -ийн барилгын ажлыг дуусган улсын комисс хүлээн авав. “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төсөл” -ийг хэрэгжүүлэхээр 2019 оны долдугаар сарын 05-ны өдөр концессийн гэрээнд гарын үсэг зурав.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ 

2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалинг дахин 8 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргав. Ингэснээр 2014 оны түвшнээс багш нарын цалин хөлс 58 хүртэл хувиар, эмч, сувилагч нарын цалин хөлс 76 орчим хувиар, бусад төрийн албан хаагчдын цалин 26 орчим хувиар нэмэгдлээ. Төрийн албан хаагчдын цалинг 2018, 2019, 2020 онуудад нэмэгдүүлэх, ангилал зэрэглэл ахиулах, удаан жилийн нэмэгдэл олгох,  урамшуулал олгох зэрэг олон арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 1070.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшнээс дунджаар 48.9 хувиар нэмэгдлээ.

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. БНМАУ-ын тэтгэврийн тухай хуулиар 1991 онд тухай үеийн Засгийн газрын шийдвэрээр тэтгэвэрт гарах наснаас нь эрт тэтгэвэрт гаргаж 1997 онд тэтгэврийг нь зогсоож нөхөн олговор олгосон иргэдийн тэтгэврийг энэ оны  нэгдүгээр сараас 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээнд 21200 иргэн хамрагдана.

Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо.Төрийн үйлчилгээний салбар болох сургууль, эмнэлэг, цэцэрлэгт 128.1 мянга орчим төрийн албан хаагчид ажиллаж байна. Эдгээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өөр нэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж эхлэхээр болов. Энэ нь төрийн үйлчилгээний салбарт 6 жилээс дээш ажиллаж байгаа албан хаагчдад 5-25 хүртэлх хувийн үндсэн цалингийн нэмэгдэл олгохоор 2020 оны улсын төсөвт 142.7 тэрбум төгрөг тусгуулав. Энэхүү санаачилгын хэрэгжилтийг хангахаар ХНХЯ ажиллаж байна.

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмуудыг шинэчлэн батлуулсан. Энэхүү журмаар захиргааны албан хаагчид илүү цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдөр, шөнийн цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн хөлсийг 1.5-2 дахин нэмэгдүүлэн тооцож олгохоор шийдвэрлэв.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болов. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.Тэтгэврийн даатгалын шимтгэлээ 1995-2019 онуудад төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420 000 төгрөг/-нээс 10 хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо.  Жишээлбэл, нэг иргэн  сард  42.0 мянган төгрөг, нэг жилд  504.0 мянган төгрөг нөхөн төлнө. Энэхүү хууль 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс хэрэгжиж 2020 оны арван хоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно.

Эхчүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэв. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг урамшуулах, нийгмийн баталгааг нь сайжруулах, хүн амыг өсгөх бодлогуудыг Засгийн газраас дэвшүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлнэ. Уг хуулийн хүрээнд Эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.   Жишээлбэл, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг  6 жилээр  нэмэгдүүлэн тооцож, цалингаас тэтгэвэр бодох хувь 9 хувиар нэмэгдэх болно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт олгодог боллоо. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүсэлт гаргасан сараас эхлэн олгоно. Энэхүү арга хэмжээний хүрээнд 1130 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломж бүрдэв.

“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд ажилгүйдлийн түвшин 2016-2018 онуудад 10.0-7.8 хувь болж буурлаа. Мөн хөдөлмөрийн насны хүн амд эзэлж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувь хэмжээ буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2016 оноос хойш 65.5 хувь болж өссөн байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал олгох замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төрөл бүрийн бодлого хэрэгжүүлэв. Үр дүнд нь өрхийн орлого 2016 онд 944.153 төгрөг байсан бол 2018 онд 1.181.067 болж нэмэгдлээ.Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхээр “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар 2019 онд батлуулав.

Хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Зохион байгуулалттайгаар экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэмжлэгтэйгээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэсэн үндсэн 5 зорилтыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойллоо.Өрхийн орлого 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1264.0 мянган төгрөгт хүрч 2016 оноос (944.1мянган төгрөг) 33.9 хувиар өссөн.  Гадаадын ажиллах хүчийг 2016 онооё 42 хувиар бууруулсан.

МСҮТ, Политехник коллежийн суралцагчдад сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болно

Засгийн газар 2019 оноос МСҮТ, Политехник коллежийн оюутнуудад сар бүр 100.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. 2020 оноос эхлэн тэтгэлгийн хэмжээг 200.000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Энэхүү тэтгэлэгт төр, хувийн хэвшлийн 80 МСҮТ, Политехник коллежийн 36.000 орчим суралцагч сар бүр хамрагдаж байна. 2020 онд 79.9 тэрбум төгрөгийг төсөвлөв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xaxaxa 2020-01-02 43.242.243.115

Гадаад хэргийн яам, эрүүл мэндийн яам уул уурхайн яам яг юу хийж гийгүүлэв ээ. Зүгээр л урсгалаараа урслаа. Нэг их ажил хийсэн юм шиг болжээ.

Avatar

Баагий 2020-01-02 202.9.40.6

Хууль зүйн яам юу ч хийгээгүй дээ. Шүүгч.прокурор.цагдаа нь улс төржсөн.гар хөл нь болсон.том эрх мэдэлтэй шүүгч нартай. Хамгийн авилгад идэгдсэн салбар даа. Монголд хууль яам шаварт хутгагдсан бохир заваан болсон шүү.манангийн шүүгч нар.төрийн цээрлэлийн хүлээлгэ.тангарагт нь байдаг шүү.төрөө хуульчидаа цэвэрлэе.

Avatar

Зочин 2020-01-02 122.201.22.34

ГХЯ, ХХААЯ, ЭМЯ, ЗТХЯ ЯГ ЮУ ХИЙЧВЭЭ

Avatar

Зочин 2020-01-02 122.201.31.4

Өмнө байгаагүй гээр сайн. Ажиллаж. Байгаа засгиин. Газар. Эх. Ороноо. Өсөж. Дэгжээсэй. Гэсэн. Хүн. Бүр. Хүрэл сүхииг дэмжинэ байх. Урт. Шар. Дээлт ер хэрэггүй. Болсон. Гэж. Боддоггүй. Л. Байхым. Даа. Эх орноо өоддоггүй. Бол 1000. Сур гууль. Төгссөн. Байгаад. Яах. Ч. Билээ

Avatar

Bat 2020-01-02 107.218.48.92

Goliison hulgaichid mongo baihgyi yuch chadahgyi hulgailj l chadna

Avatar

Иргэн 2020-01-02 192.82.78.159

Гадаад харилцааны яам олигтой тоймтой ажил хийсэнгүй. Үнэн худал бүү мэд хэдэн тоо. Сайд Цогтбаатар Дипломат албыг олгиархуудын алба болгож, гадаадад суугаа дипломатууд консуулууд нь хар тамхины бизнесийг л хөхүүлэн дэмжиж залуусаа хар тамхиар угжих шив дээ. Сонгуульт алба СБД-ийн намын хороо нь хэдэн намын гишүүдээ талцуулж, хувааж бутаргасан байдалтай. Үүнийхээ горыг хэдхэн сарын дараа болох их улс төрийн сонгуулиар амсах байх даа.

Avatar

ок 2020-01-02 43.228.131.149

Дарханы замыг сүйтгээд хаячихаад бас эхлүүлсэн гэчжээ новшнууд.

Avatar

Зочин 2020-01-02 202.126.89.162

Luivarchid Yu ch hiigeegui

Avatar

Зочин 2020-01-02 103.68.107.22

Yu ch hiisengui baahan l hulgai luivar hiilee dee

Avatar

Зочин 2020-01-02 203.229.141.14

Эрчим хүчний яам бодлогын түвшинд сайн ажилламаар байна

Avatar

Иргэн 2020-01-02 192.82.66.93

Хууль зүйн яам авилга, албан тушаалын гэмт хэргүүдийг хөхүүлэн дэмжсэн ажил хийх шив дээ.

Avatar

Gunduugui mongol 2020-01-02 202.126.89.236

Hurelsuhiin nuuriig tahalj ogson ni tsagdaa sangiin yam 2 + niisleliin zasag l bolloo. Busad ni bol estoi tsag hairan mongonii garz bolov , haramsaltai ni!!!

Avatar

Зочин 2020-01-02 103.9.90.50

За ёстой гялтайх юм олов хэлчий гэсэн олддоггүй ээ. Утаагүй түлш үйлдвэрлэхийг дэмжсэн нь л цорын ганц зөв шийдвэр юм биз дээ. Ер нь цорын ганц зөв шийдвэр гаргахадл том асуудал цэгцэндээ ордогийн жишээ. Мөн ч ихийг үрж, утсгаж, олон ч улс төрчдийг хооллож байж арай гэж гаргасан ганц шийдвэр. Хүрэлбаатар, Нямдорж, Сарангэрэл, Цогтбаатар, Сумьяабазар, Даваасүрэн.. гээл сайд нарыг тойруулаал х****л байна, үнэндээ хэлэх сайн үг олдохгүймаа. Яалтай ч билээ .. ккк

Avatar

гончиг 2020-01-02 66.181.184.199

БХЯ-л юм хиигээгуи ! Н.Энхболдоос саид болсноосоо хоиш хэдэн улсад аилчлав лав ГХ-ны саидаас илуу улсад зочилсон баих ур дун юу баив !

Avatar

Зочин 2020-01-02 202.126.88.139

хууль зүйн яам байдаггүй ээ. Одоо ямар дээрэм хийсэн, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн, улсаа саарал жагсаалтанд оруулсан гээл ѳрѳлтэй нь биш.

Avatar

Zochin 2020-01-02 66.181.170.73

Khuuli zyin yam yu ch khiigeegyi. Eryyl mendiin yam ch hiigsen umgyi. Sarangerel ch bilyy ter 1 survaljlagch hyyhen end tend hynii hiisen yuman deer ochij tuuj haichlahaas uur u ch hiigeegyi shyy. Sumiyabazar ard tymnii umch hulgailsan. Davaasyren khudlaa yarij, tanil talaa end tend tomilkhoos uur yum khiigeegyi. Zam teevriin said ch gesen mun adil. Er n' l ene Zasgiin gazriin chuhal geed nerlechih um oldohgyi l bga daa. Utaa arilgasan ch nydend kharagdakhgyi l bolokhoos khort khii nemegdsen.

Avatar

Зочин 2020-01-02 202.179.24.134

МАН нэг удаа үсгүй тавиулах хэрэгтэй. Ялагдаж үзээгүй нам шүү дээ. Эрх барьж байхдаа шинэчлэгдэнэ гэж ямар байдаг юм. Навс ялагдаж байж өөр болно.

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

20 ман ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь зайлуулах хэрэгтэй.

Avatar

Zochin 2020-01-02 124.5.48.233

Ter bayartsogt.saihanbileg.c.bayar nariig shorond n hiigeed avilgal avsan mungiig n ulsiin umch bolgood eh oronii hugjil devshild zoriulan yy tegeed bas elbegdorj nyamdorj oor tsaana zunduu hun bga shvv neg ch tsever hun algaa bugdiinhen avligaldaj avsan mungiig n ulsiin umch bolgo shorond n hii !!!

Avatar

Дарханы зам 2020-01-02 180.149.96.90

Хуцалгүй Дарханы зам тавиач. Танай тэр зам тээврийн газрын дарга 8,0 тэрбумын авилгаа яаж хуваасан.

Avatar

Зочин 2020-01-02 73.231.128.120

Хууль зүйн яам юу ч хийгээгүй болж таарлаа.

Avatar

Зочин 2020-01-02 203.66.103.151

Кк, news.mn угаасаа Нямдоржийн талаар аятайхан мэдээ тавьдаггүй гэдгийг бүгд мэддэг болсоон. Та мэдээн дээр сэтгэгдэл нэрээр гуагалдагуудын нэг бн гэдгийг тань бүгд мэддэг болсоон.

Avatar

Зочин 2020-01-02 122.201.24.60

эрүүл мэндийн салбараа жаахан харж үзээч өвчлөл нас амралт их ын шүү

Avatar

Лорд 2020-01-02 150.129.143.14

2020 онд МАН гарахгүй ээ.АН ч олонхи болохгүй.МАХН-д шанс гарч ирч магадгүй.Н.Энхбаяр гардаг л юм бол бүгдийг нь хунина.2020 оны сонгуулиас болгоомжилж байна шүү!

Avatar

зочин 2020-01-02 64.119.19.24

Монгол улсын гадаад өр 2016 онд 22 тэрбум доллар байсан бол өнөөдөр 30 тэрбум доллар болжээ.

Avatar

Зочин 2020-01-02 67.180.129.0

Сангийн, Хууль зуйн, Х нийгмийн хамгааллын яамд гайгуй, батлан хамгаалах, барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хуч муу, ялангуяа их санасан газар 7 шоно хоосон гэдэг шиг Оюунэрдэнэ ярихаас оорийг хийсэнгуй..

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

харин ч хамгийн муу ажилласан яамд нь сангийн яам сонгуульд зориулсан төсвийн төсөл уих өргөн барьж батлуулсан улсыг саарал жагсаалтад оруулсан хуулийн яам албан тушаалын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг эрүүгийн хуульд оруулж эрдэнэт батхүү, баяр баярцогт сайханбилэг зэрэг олон сая ногооны авлига албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болгосон мөн 16-20 оны хооронд төрд ажиллаж гх үйлдэж авлига авсан ман ын пацаанууд хойшид ч ял цавшуулахаар бодож төлөвлөж хийсэн төрийн эсрэг гх юм.

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

албан тушаалын гх-ийг хэрэгсэхгүй болгох асуудлыг ганц нямдорж раднаасэд нямбаатар нар хийгээгүй ард нь ман ын удирдах зөвлөл байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ЖДҮС ХЭДСанг цөлөмсөн зөвхөн үүнийг дурьдахад хангалттай, Барилга хот байгуулалтын яам ипотекийн амийг тасалсан ипотекийн зээлийн хүүг бууруулахад ямар санал санаачлага гаргаагүй. зам тээврийн яамыг яриад ч хэрэггүй хүн амь авлига хээл хавхуул нэвт шингэсэн газар, ганц жишээ үндэсний компани үндэсний ажиллах хүчийг дэмждэггүй.

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

монголд барих бүх авто зам дээр хятадуудтай нийлж мөнгө угааж ашиг сонихол гаргаж улсаа элгээр нь хэвтүүлж хулгай хийдэг яам. дарга даамлууд нь уих зг гишүүдийн захиалгаар дарханы замын хятад компаниас авлига авч байгаад баригдаж хоригдсон нь дөнгөж 5 хоногийн өмнөх явдал. за эрүүл мэндийн яамтай яриад ч яахав хамгийн хүнд суртал авлига бас тэнд байна. эрчим хүчний яам монголын түүхэнд улс даяар 1 цаг гаруй харанхуй болгов. мөн арван сая долларын авлига яригдаж байгаа. байгаль орчны яам энэ

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

Байгаль орнчын яам энэ бүтэхгүй ээ. сайдыг нь харах царайны хулгайч дарваан. дарваан цэрэнбатын увсд хувийн компаниараа хийлгэж байгаа 4 тэрбумын цөөрөм энэ тэрийн тухай яриад ч яхав за тэгээд ждү хэдс тэй холбогдож энэ тэр тендерийг нь ярихаа болиод сүүлийн жилүүдэд монголд дураар авирлаж яваа гадаадын жуулчид тэр тусмаа арабууд шохор шувууг барьдаг байснаа бүр болио цэрэнбатын үед монголын хамаг сор болсон ан амьнтыг устгаж зугаагаа гаргадаг болсон. хамгийн сүүлийн жишээ буга агнасан арабууд.

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

уул уурхайн яам сумка этт гэж үндэсний компанийн зүүн цанхийг ай пи өү хийх нэрээр бараг өөрийн хувийнх болгож байгаа. этт гэж компанийг өөрийн хамаарал бүхий нөхдөөр удирдуулж сонгуулийн мөнгөө хангалттай бэлдсэн. хамгийн сүүлийн жишээ этт хк ашгийн нэг хувь гэж өчнөөн тэрбумыг удирдлагуудттай нь хувааж идсэн сураг байгаа. этт ганхуяг 393 сая, бусад захирлууд нь 380 сая, хэлтсийн болон албадын дарга нар нь 80 сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр авсан гэнэ билээ. тэрийгээ их нууцалж байгаа гэсэ

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

эд нар дотор ер нь гайгүй дээ гэх сайд яам алга даа. цэрэг эрсийн амь нас тайван цагт эрсдэж байгааг дуугүй өнгөрөөх эрхгүй юм. монгол улсын з****г техникийг шинэчлэх талаар бага ч гэсэн алхам хийж байгаа болон агаарын цэргийн хүчин байгуулсан зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтанд ажиллуулж цалинжуулж байгаа зэрэг үйл ажиллагааг яахав саашааж болох юм.

Avatar

Зочин 2020-01-02 67.180.129.0

Сангийн, хууль зуйн, хнийгмийн хамгааллын сайд нар сайн ажилласан, барилгын, эрчим хучний, батлан хамгаалахын, зам тээврийн сайд нар тааруухан ажилласан. Oюун-Эрдэнэ харин сайн попорсон / гарсан ур дунгуй/ байх.

Avatar

Зочин 2020-01-02 49.181.248.95

1. Хэдэн төгрөгийн цалинтай хэдэн ажлын байр бий болсон бэ?
2. Автобусанд өдөртөө хэдэн хүн шахцалдахгүй явж чаддаг болсон бэ?
3. Зам дээр хэдэн хүн хальтарч унахгүй болсон бэ?
4. Өндөр настнууд хэдэн эмийг өөрийн мөнгөөр авдаг болсон бэ, хэдэн операцийг өөрийн мөнгөөр хийлгэж чаддаг болсон бэ?
5. Залуус, оюутнууд ямар ажлын байрнаас ямар цалин авч эцэг эхээ мөлжихгүй явж байна?
6. Ажилдаа замын түгжрэлгүйгээр хэдэн минутанд очдог болсон бэ?

Avatar

Зочин 2020-01-02 202.126.88.172

Чи битгий х** гошного минь Энэ хүмүүс юм хийж чадаж байна.

Avatar

Зочин 2020-01-02 202.55.188.81

Байгаль орчин аялал жуулчлалын яам сайн л ажилсан юм шиг байна! сайдаасаа илүү эрх мэдэлтэй газрын дарга нартай болсныг эс тооцвол!!! үндсэн чиг үүргийн ЯАМ гэдгээ дахин нэг сайн харж ажиллаарай гэж хэоье дээ!!!!

Avatar

Зочин 2020-01-02 124.158.110.82

Амгалангийн дулааны станцаа өргөтгөх ажлыг яаравчлаачээ!!!!! Засгийн газраа, эрчим хүчний сайдаа ажлаа хий

Avatar

Зочин 2020-01-02 124.158.77.59

huuli zuin said yagaad ajiaa taniltsuulahgui b.gaa yum bol !

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

хууль зүйн сайд чинь ажлаа си жинь пинд танилцуулж байгаа байх

Avatar

Зочин 2020-01-02 202.21.111.170

Энд ДОХтой хүн байгаа гэсэн үнэн үү

Avatar

зочин 2020-01-02 202.9.46.132

Гол нь Монголын эдийн засаг хэдэн доллор байснаа хэдэн доллор болсон бэ гэдэг нь л гол үзүүлэлт .

Avatar

Зочин 2020-01-02 174.246.198.28

Huuli Zuin yam yu hiisen be?

Avatar

Иргэн 2020-01-02 64.119.23.124

Авилгал албан тушаалын хэрэг зхмбараагах алдлах, ЖДҮчид төрийг зайдагналаа,ард иргнд татварт дарлууллаа, саарал жагсаалтад улсаа оруулж сүйрүүлж эхэллээ, сайжруулсан нэртэй муужруулсан хор үйлдвэрлэж иргэдийнхээ алтан амиар тоглоллоо гадаад дирломатууд хар тамхинд дөрлөгдлөө,Үндсэн хуулийг гурилдаж ард түмэнээсээ асуулгүй тохуурхлаа гээд Хүрэлсүхээр удирдуулсан МАН-ханд гялтайх юм байхгүй тул 2020 онд Сүхээр эхэлсэн хүний намыг Сүхээр төгссөн нэртэй хүн гудамжинд гаргах төлөг биелэх нь тодорхой

Avatar

Зочин 2020-01-02 192.82.67.187

энэ засаг боловсрол, шинжлэх ухааны салбарт ажил хийж чадсангуй! Ялангуяа дээд боловсрол, шинжлэх ухааны газар гэж унэхээр дампуу !!!

Avatar

Зочин 2020-01-02 103.50.207.150

Сангийн яам сайн ажилласан шүү. Монголчууд ресторан, дэлгүүрээр дүүрэн л байна

Avatar

Зочин 2020-01-02 202.70.44.46

СЯ нь иргэдийнхээ халаас суйлахаас өөр зүйл санаачлаагүй татвар нэмсэн, НӨАТ нэмсэн

Avatar

Зочин 2020-01-02 66.181.169.108

Ерөнхий сайд маш сайн ажилласан. Энэ хүнийг дахиад 4 жил ажиллуулахын тулд МАНд саналаа өгөөрэй. МАН-д нэгмөсөн 8 жил төр бариулаад чаддаг үгүйг нь харцгаая. Чадахгүй бол МАН шууд арчигдана.

Avatar

Зочин 2020-01-02 66.181.170.73

ямар мөрөөдсөн баагийн вэ, пүлтүүш чинь ждү хэдс жаран тэрбум үүрээд гандаашаа хөтлөөд зайлна кккккккккккккккк

Avatar

Зочин 2020-01-02 202.170.68.162

АН засаг барих үед эдийн засаг элгээрээ хэвтдэг биз дээ. Залуучууд 12-16 оныг мартаагүй байгаа, Хүрэлсүхийн МАН-с өөр сонголт алга оо яг үнэн дээ.

Avatar

Зочин 2020-01-02 103.212.116.170

ИНЖЕНЕР ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ ЮУ БАЙДГИЙН ПОПРОХ ИРЭЭДҮЙД АСАР ИХ ХОХИРОЛТОЙ ЯДАХДАА Г.ЗАНДАНШАТАР ИЛҮҮ БОЛОВЧРОЛТОЙ ЮМ ДАА.ДАВААСҮРЭН САЙД ТАНХИМТАЙ НЭГДЭЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж