"Алтан Сарнай- 2019" цомын эзэд тодров

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

"Алтан Сарнай- 2019" цомын эзэд тодров

"Алтан Сарнай- 2019" цомын эзэд тодров

Он солигдох мөч буюу 12 дугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодруулав. Энэ жилийн “Алтан сарнай” наадмын “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар “Тавантолгой түлш” ХХК шалгарч, "Алтан Сарнай- 2019" цомын эзэн болсон байна.

Анх уг наадмыг 2000 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж эхэлжээ. Тухайн үед тус наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Ерөнхий сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан аж.

Өнгөрсөн хугацаанд олонд танигдсан нэр хүндтэй олон эрхэмд “Алтан сарнай” наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өнөөдөр салбар салбартаа манлайлж буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж