Үндэсний эв нэгдлийн засгийг Файез Сарраж толгойлно

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Үндэсний эв нэгдлийн засгийг Файез Сарраж толгойлно

Фото: Esam Al-Fetori / Reuters

 

Файез Сарраж толгойлох Ливийн үндэсний эв нэгдлийн засгийн газарт нэр дэвшигчдийн  талаар тохиролцоо хийгджээ. Энэ тухай НҮБ-ын тусгай элч төлөөлөгч Бернардино Леон НҮБ-ын  албан газрын твиттерт мэдээлжээ.

 

Ерөнхий сайдын орлогч нарын тушаалд Ахмад Мейтиг, Фатхи Межбари, Муса Аль-Куни нар томилогдсон байна. Ливийн улс төрийн  яриа хэлэлцээрийн ээлжит шат нь Марокко улсын Схират хотноо болжээ. Тохиролцсны дагуу Засгийн газар нь нэг жилийн турш ажиллах юм.

 

Ливийн баруун хэсгийг төлөөлсөн Триполи ба зүүн хэсгийг төлөөлсөн Тобрук хотуудад хоёр засгийн газар байгаа юм. Тус орны засаг төр 2011 онд Ливийн тухайн  цагийн лидер Мауммар Каддафийг  хөнөөсний дараа задарч одоо хүртэл учраа олохгүй байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж