Ромын пап лам Франциск Ватиканд шинэ жилийн баярын үеэр нэгэн эмэгтэйг "цохисон байна". Энэ явдал дүрс бичлэгт үлдэж, улмаар цахимаар тархан, олны шүүмжлэл дагуулжээ. Тодруулбал, энэ хөгтэй явдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний Мягмар гаригийн орой Гэгээн Петрийн талбайд болсон аж.
Ромын пап сайхан ааш зантай байсан бөгөөд тал талаас нь угтан авах хүмүүстэй гар барин инээмэглэн явжээ. Энэ үеэр нэгэн эмэгтэй пап ламтай гар барин, улмаар түүний гарыг удтал тавиагүй байна. Гэтэл Франциск уурлан, бүсгүйн гарыг "цохин", гараа татан авчээ. Эмэгтэй түүнд ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн ч тэрбээр сонсохыг хүсээгүй бололтой. Удалгүй Ромын пап ламын бие хамгаалагчид хүрч ирсэн байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: RAMBLER
Холбоотой мэдээ