Шинэ оны сонин хачнаас

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Шинэ оны сонин хачнаас

Хамгийн анх шинэ жилийн баярыг Месопотамийн үед тэмдэглэж байжээ. Эртний ромчууд шинэ он гуравдугаар сарын 1-нд эхэлдэг хэмээн үздэг байсан аж. Ромын Католик сүмийн пап Грегори XIII 1582 онд нэгдүгээр сарын 1-нээс шинэ он эхэлдэг Грегорийн календарыг танилцуулсан байна.

“January” буюу нэгдүгээр сарыг хоёр нүүртэй “Janus” бурхны нэрээр нэрлэсэн бөгөөд уг бурхан хойш, урагшаа харж чаддаг аж. Эртний персүүд шинэ жилийн бэлгэнд бүтээмжтэй байдлыг бэлгэдэн өндөг бэлэглэдэг байжээ.

Дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс ирэх ондоо азтай байхыг бэлгэдэн янз бүрийн зан үйл хийдэг. АНУ-ын олон нутгийн иргэд үүнтэй холбогдуулан хар “нүдтэй” вандуй иддэг бол зарим оронд шөнө дунд болох үед хэн нэгнийг үнсэх, гэрээ цэвэрлэхгүй байх, 12 ширхэг усан үзэм идэх, таваг хагалах, тавилгаа цонхоороо гаргаж шидэх зэрэг өвөрмөц зан үйлийг хийдэг ажээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж