Дональд Трамп: Иран хариугаа амсана

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Дональд Трамп: Иран хариугаа амсана

Дональд Трамп: Иран хариугаа амсана

Саяхан Багдад хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны байр болон АНУ-ын туг далбааг мянга гаруй иранчууд галдан шатааж сүйтгэв. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын Элчин сайдын яамны нэг ажилтан амиа алдаж, олон тооны хүн гэмтэл авчээ.

Уг үймээнд Ираны 6000 гаруй танхай этгээд оролцсон бөгөөд “Death to America” хэмээн хашгирч байсан аж. АНУ-ын Элчин сайдын яамны байрыг хамгаалж байсан 500 гаруй америк цэрэг Багдад хотоор таран байрлажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ жилийн орой твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ “Иран улс хийсэн бүхнийхээ төлөө том төлөөс төлөх болно. Энэ бол анхааруулга биш, энэ бол сүрдүүлэг. Шинэ жилийн мэнд хүргэе” гэжээ. Энэхүү мэдэгдлийнхээ дараа АНУ-ын зүгээс Кувейт рүү 4000 цэрэг илгээнэ хэмээн сүрдүүлсэн байна.

Эх сурвалж: THE SUN
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж