Нийгмийн даатгалын байгууллагаас сайн дурын даатгуулагчиддаа чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор гэрээний харилцааг дараах байдлаар зохицуулж байгаа ажээ. Үүнд:
-Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулсан иргэд гэрээний нөхцөлөө өөрчлөхгүй бол 2020 оны нэгдүгээр сард багтаан шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцно /Шимтгэлийн хэмжээ-13.5 хувь буюу 2019 онд мөрдөгдөж байсантай ижил байна/.
-Сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байсан иргэдийн тухайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан энэ хэмжээнээс тооцож шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцно /Сард-56700 төгрөг/.
-Сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс төлдөг байсан иргэд, шимтгэл төлөх хугацаа, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо өөрчлөх зэрэг гэрээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай иргэд, түүнчлэн анх удаа сайн дурын даатгалд хамрагдах бол харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ өөрийн биеэр очихыг зөвлөж байна.
Сайн дурын даатгал төлөх дансны дугаарыг энэхүү холбоос-оор авах боломжтой ажээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-01-01 66.181.180.158
Их сургуулийн багш эрдэмтэд гадаадад зочин профессороор ажиллахад даатгалыг нь төлөхгүй байна яах вэ
ХЭН ДЧ ХЭРЭГГҮЙ ЖДҮЧДЭД ДЭЭРЭМДҮҮЛЭХЭЭ ЗОГСОО 2020-01-01 66.181.191.235
сайн дурын даатгал төллөө ямар ч үйлчилгээнд хамрагдахгүй юм . Байранд ч орж чдахгүй, машин ч аюч чадахгүй, эрүүл мэндийн ч үйлчилгээ ч авч чадахгүй энэ хогоор яадаг юм бэ. Төлсөн мөнгийг наад ЖДҮчид чинь өөрстөндөө хуваагаад идэж байхад.
? 2020-01-01 202.179.27.196
Байранд орох, машин авах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой даатгал биш л дээ. Лист, дикрит, үйлдвэрлэлийн осол, групп, өндөр нас авах даатгал юм. Жаахан гэгээр, Та хүний төлөө амьдраагүй
сайн дурын даатгал юунд ч хэрэггү хүмүүс мэднэ 2020-01-01 66.181.191.235
сайн төрийн даатгалаар жирэмсний болон өндөр настны халамж үйлчилгээнд хамрагддаггүй ээ. ард түмэн бүгд мэднэ
Зочин 2020-01-01 66.181.180.158
Даатгалаа нөхөн төлмөөр байна яах вэ
зочин 2020-01-01 66.181.184.123
Оноос өмнө нөхөн төлж болж байсан, одоо боломжгүй байхаа