Огцруулах гурав дахь сайдыг Д.Батцогт мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Огцруулах гурав дахь сайдыг Д.Батцогт мэдүүлнэ

Огцруулах гурав дахь сайдыг Д.Батцогт мэдүүлнэ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэхээ өнөөдөр Ерөнхий сайдад мэдэгдлээ. Тэрээр Эрүүл мэндийн яамны буруугаас эмийн төсөв тасарсан хэмээн үзэж буй аж. Салбарын яам нь төсвөө батлахдаа энэ асуудлаа ойлгуулаагүй, эцсийн дүндээ бурууг нь УИХ үүрч үлдэж байгаа гэнэ. Энэ тухай Б.Батцогт гишүүн “Эрүүл мэндийн яамны буруугаас эмийн төсөв тасарсан. Тэгсэн хэрнээ буруугаа УИХ тохдог. Орон нутагт очихоор иргэд биднээс нэхдэг.

Эмийн төсөв танагдсан нь Эрүүл мэндийн яамны хариуцлагагүйгээс болсон. Хамгийн асуудалтай салбар бол эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбарыг дампууруулж гүйцлээ. Ерөнхий сайд аа, би танай Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг огцруулахаар хуулийн төсөл өргөн барина. Сайдынхаа асуудлыг ойрын үед нэг тийш нь болгоорой. Ийм хариуцлагагүй сайдтай байж болохгүй. Эмийн төсвийн талаар асуухаар “Эм манай тулгамдсан асуудлуудын 10-т байдаг” гэх яриад сууж байдаг. Ийм сайдтай байж болохгүй” гэж бухимдаад авсан юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар болж, гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа бол О.Баасанхүү гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Харин дараагийн сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Батцогт оруулж ирэх болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж