Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв | News.MN

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Шинэ оны эхний арав хоногт нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө 4-9 градус, шөнөдөө 14-19 градус хүйтэн. Харин нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Уншигчдадаа нэгдүгээр сарын цаг агаарын төлвийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


БAРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний арав хоногт хүйтний эрч суларна. Тодруулбал, Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн  хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний хоногт хүйтний эрч бага зэрэг суларч,  Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний арав хоногт мөн хүйтний эрч суларч, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин сүүлийн арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний арав хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин сүүлийн арав хоногийн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч, Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж