Кристиано Роналдо Холливудын жүжигчин болно

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Кристиано Роналдо Холливудын жүжигчин болно

Кристиано Роналдо Холливудын жүжигчин болно

Дубайд болсон хөлбөмбөгийн чуулга уулзалтын үеэр К.Роналдо хөлбөмбөгөөс зодог тайлсныхаа дараа юу хийх тухайгаа ярьжээ.

Тэрбээр “Би дахиад 50 жил амьдарна гэж найдаж байна. Би хөлбөмбөгийн дараах шинэ амьдралтайгаа нүүр тулахад бэлэн. Би амьдралдаа хийж үзээгүй, яаж хийхийг нь мэдэхгүй зүйлсийг хийх болно. Жишээлбэл, Холливудын кинонд тоглох. Гэхдээ ингэхийн тулд бэлтгэл хийх хэрэгтэй. Мөн дээрээс нь топ түвшний англи хэлтэй байх шаардлагатай л даа” хэмээн хэлсэн байна.

Энэ жил 34 настай Португал болон Ювентус багийн од тоглогч К.Роналдо энэ улиралд дотоодын лигтээ 14 тоглолтод 10 гоол оруулаад байна. Ювентус баг нэгдүгээр сарын 6-нд Каглари багтай тоглох хуваарьтай.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж