Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсэж болзошгүй тул жолоочдыг анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Маргааш буюу нэгдүгээр сарын 2-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, Пүрэв гаригаас дугаарын хязгаарлалт үйлчилж, 4, 9-өөр төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ