&#34Далайн ван дээр агаар байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

&#34Далайн ван дээр агаар байна&#34

Фото: NASA / JHUAPL / SwRI

New Horizons станц Далайн ван гаригт цэнхэр тэнгэр, ихээхэн хэмжээний мөсөн усны нөөцийг илрүүлжээ. Энэ гаригийн  агаар мандлын анхны  өнгөт зургийг станц өнгөрсөн долоо хоногт дэлхий рүү илгээжээ.

Агаарын униарын зургийг MVIC (Multispectral Visible Imaging Camera) төхөөрөмжөөр авсан ба тэр нь  Санчир гаригийн дагуул Титаных шиг манан байлаа.

Униарын цэнхэр өнгө нь азот, метаны  харилцан үйлчилгээгээр тайлбарлагдана.  Тэр нь нарны туяан дор агаарын дээд давхрагын хэсэгт явагдаж байгаа  урвал юм байна.

Мөн станц уг гаригт мөсөн усны  ихээхэн нөөц байгааг Ralph төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлжээ.

Агаар мандлын цэнхэр униар. Фото: SwRI / JHUAPL / NASA

New Horizons  станцын аяныг хариуцсан доктор Алан Стерн  эдгээр нээлтийн талаар  дараа  тайлбарлахаар амлаж байна.

"Энэ ертанц амьд… Далайн ван дээр агаар байна » гэж тэр  хэлжээ. Гариг хоорондын New Horizons станц  нарны аймгийн ес дэх гаригийн судалгааны зураг, хэмжилтүүдийг түүний дэргэдүүр нисэх өнгөрөх үеэрээ есдүгээр сарын 5-нд дамжуулсан юм.  Одоо уг станц дэлхийгээс таван тэрбум км-ийн цаана  байгаа юм. Түүний Далайн вангаас  дамжуулсан хэдэн арван гигабайт  мэдээллийг хүлээн авч дуустал бүтэн жил зарцуулах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж