Ким Жон Уны ээлжит сүрдүүлэг

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны ээлжит сүрдүүлэг

Ким Жон Уны ээлжит сүрдүүлэг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-тай хийсэн цөмийн зэвсэг болон тив алгасах чадвартай  алсын зайн пуужингийн туршилтыг хориглох шийдвэрийг төгсгөж байгаагаа зарлажээ.

Тэрбээр мөн Хойд Солонгос удахгүй шинэ “стратеги”-ийн зэвсгээ танилцуулна хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ шинэ зэвсгээ хэзээ турших нь АНУ-ын хандлагаас  хамаарах аж.

АНУ, Хойд Солонгосын хоорондын яриа хэлэлцээр гацаад байгаа билээ. Учир нь, Вашингтоны талаас Пёньяныг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрэн зогсоосны дараа шинэ пуужингаа турших зөвшөөрөл олгоно гэжээ.

Хойд Солонгосын хувьд 2019 оны сүүлээр хэд хэдэн жижиг хэмжээний зэвсгийн туршилтууд хийсэн билээ. Мөн тус улсын хувьд 2017 оноос хойш томоохон зэвсгийн туршилт хийгээгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж