Н.Төгсцогтын тулааны тасалбар 30-200 ам.доллар

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогтын тулааны тасалбар 30-200 ам.доллар

Н.Төгсцогтын тулааны тасалбар 30-200 ам.доллар

АНУ-ын Аллентаун хотноо энэ оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга Монгол Улсын тамирчин “King Tug” Н.Төгсцогт нарын тулаан болно.

“Premier Boxing Championship” продакшны зохион байгуулах, Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнгөрсөн долоо хоногоос 30-200 ам.долларын ханштайгаар худалдаалагдаж эхэлжээ.

Нямбаярын Төгсцогт (1992 оны 6 сарын 23-нд төрсөн) нь Улаанбаатар хотын 79-р дунд сургуулийг төгссөн, Цагдаагийн академийн оюутан.  Олимпын мөнгө (2012), ДАШТ-ий мөнгөн медаль (2009), Азийн АШТ-ийн хүрэл медаль (2009), улсын аварга (2009), Азийн Хүүхдийн Наадмын хүрэл медальтай (2008).

Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, 11 ялснаас 9 цэвэр ялж, оноогоор 2 тулаанд ялаад буй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж