Су-34 онгоц террористуудын галын цэгүүдийг устгалаа

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Су-34 онгоц террористуудын галын цэгүүдийг устгалаа

ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сайтад  Агаар, сансрын хүчний фронтын бөмбөгдөгч Су-34 онгоцууд Сирийн Саф-Сафа район дахь “Исламын улс” бүлэглэлийн байрлалыг бөмбөгдсөн тухай мэдээлжээ.

 

“Саф-Сафа  районд  террористуудын галын цэгүүдийг Оросын байлдааны Су-34  онгоц устгалаа” хэмээн мэдээлжээ.

 

Хамгийн сүүлчийн мэдээгээр,  Оросын онгоцнууд  есдүгээр сарын 30-наас хойш 112  нислэг хийн террористуудын удирдлагын төвүүд,  зэвсгийн агуулах,  сургуулилтын лагерууд, машин техникийг устгажээ. Мөн Каспийн тэнгисээс Оросын усан флот 26 далавчит пуужингаар ИУ-д цохилт өгсөн юм. Эдгээр пуужин тусгал нь  таван метрийн хэлбэлзэлтэй аж. Оросын нисэх хүчин  террористуудын  дэд бүтцийн 40 хувийг устгасан гэж Орост суугаа  Сирийн  Элчин сайд Рияд Хадид хэлсэн байв.  Пүрэв гаригийн шөнө онгоцууд байлдааны 22 нислэг хийж,  27 байгууламжид довтолжээ.

 

Энэ үеэр Сирийн арми Хомс хотын ойролцоо давшилтад орон найман сууринг чөлөөлсөн байна. Латмейн, Мааркаба, Аштан, аль-Хуаейр, Кафр-Набуда, аль-Магир, Тель-аль-Сахр, Тель-Усман суурингуудыг чөлөөлсөн, цааш давшихад бэлэн гэж армийн төлөөлөгч ярив.

 

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж