Эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурч, хүчирхийллийн дуудлага ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурч, хүчирхийллийн дуудлага ихэсчээ

Эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурч, хүчирхийллийн дуудлага ихэсчээ

Шинэ жилийн баярын үеэр эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ихэсчээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгийн хэлснээр, албан байгууллагын шинэ жилийн баяраар нийт 189 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 168 дуудлага иржээ.

Албан байгууллагуудын шинэ жилийн баярын тэмдэглэлт өдрүүдээр хоногт 300 орчим хүн эрүүлжүүлэгдэж байсан бол энгийн үед хоног дунджаар гэр бүлийн хүчирхийллийн 130-140 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өчигдөр /2019.12.31-2020.01.01/ нийт 1203 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь мөн л энгийн өдрүүдээс буурсан үзүүлэлт аж. Үүнээс согтуугийн 484, гэмт хэргийн 63 дуудлага тус тус бүртгэгджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж