Жирэмсэн эмэгтэй бусадтай зодолдож, эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эмэгтэй бусадтай зодолдож, эмнэлэгт хүргэгджээ

Жирэмсэн эмэгтэй бусадтай зодолдож, эмнэлэгт хүргэгджээ

Баярын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал хоёр дахин нэмэгддэг. Тус төвд өнгөрсөн шөнө /2019.12.31-2020.01.01/ нийт 215 хүн ханджээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн дийлэнх нь баярын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүнд бэртэл авч, мэс засалд орсон байна.

ГССҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Э.Баасансүрэн “Баярын үеэр манай эмнэлгийн ачаалал ихэсч, хоногт дунджаар 300 орчим хүн ханддаг. Өчигдөр ч бас ачаалалтай хоносон. Эмнэлэгт хандсан хүний тоо өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй юм шиг боловч ихэнх нь хүнд бэртэл авсан, мэс засалд орох шаардлагатай хүмүүс ирсэн.

Яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 25 хүнийг өчигдөр хүлээн авсан. Баярын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нийслэлд автомашины осолд орсон, нэгийгээ гэмтээж бэртээсэн тохиолдлууд их гарч байна. Тэр тусмаа 40 хүртэлх насны залуусын дунд архи согтууруулах ундааны хэрэглээ их байгаа нь гэмтэл бэртлийн гол шалтгаан нь болж байна.

Өчигдөр баярын цэнгүүний дараа согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо маргалдсаны улмаас нэг нэгнээ хутгалж бэртээсэн залуус эмнэлгийн тусламж авсан. Тэд хоёулаа хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Мөн шинэ жилийн баяраа тэмдэглэсэн зургаан сартай жирэмсэн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодоон хийж эмнэлэгт хандсан тохиолдол ч гарсан байна.

Өчигдөр шинэ жилийн баяраар бэртэл гэмтлийн улмаас амь насаа алдсан тохиолдол гараагүй ч он солигдсоны дараа согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хоорондоо маргалдаж нэгийгээ гэмтээж, бэртээсэн шалтгаанаар тусламж үйлчилгээ авсан залуус их ханджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж