Winter Classic 2011-ийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Winter Classic 2011-ийн эргэн тойронд

2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр уламжлал ёсоор Үндэсний хоккейн лиг “Winter Classic” буюу задгай талбайн тоглолтыг зохион байгуулна. Энэ удаад Питсбургийн алдарт Хайнз Фийлд цэнгэлдэхэд хийх бөгөөд талбайн эзэн багаар “Питсбург Пингвинс”, зочин багаар “Вашингтон Капиталс” тоглоно.
Нэг ёсондоо NFL-ийн шилдэг багуудын нэг “Питсбург Стийлерс” багийн талбайд NHL-ийн шилдэг дуэл өрнөх юм. Харин энэ тоглолт болох талбайг Майкл Нубл болоод Сидней Кросби тэргүүтэй хоккейн тоглогчид очиж үзсэн байна. Энэ үеэр “Пингвинс”-ийн ерөнхийлөгч Дэвид Морхаус хэлэхдээ, Питсбург удаан хугацааны турш хөлбөмбөгийн хот байсан. Гэвч одоо энэ бол хоккейн спортын хувьд ч гэсэн шилдэг хот нь болох болно” гэжээ.
Мэдээж NHL үзэгчдэд Кросби – Овечкин гэсэн мөсөн талбайн тэргүүлэгч улсуудын лидер тоглогчдын хоорондын тэмцлийг харуулах гэж зорьсон.
“Пингвинс”-ийн хувьд хоёр дахь удаагааа ийнхүү Уинтер Классикт оролцож байгаа бол “Капиталс”-ын хувьд анхных нь.
“Пингвинс”-ийн довтлогч Макс Талбот энэ арга хэмжээнд Александр Овечкинг ирээгүйд талархаж байлаа. Учир нь Талбот Овечкиныг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг юм.
“Мэдээж маш том өрсөлдөөн. Өнгөрсөн улиралд Вашингтоны эсрэг хийсэн тоглолтыг би санаж байна. Би гэмтэл авч, манай баг 5:4 харьцаатай нэмэлт цагт хожигдсон. Миний хувьд энэ хамгийн ширүүн улирлын тоглолт байсан” гэж Талбот хэлжээ.
Хоёр багийн хамгийн сүүлчийн учраа энэ юм. Тэгэхээр 2011 оны Уинтер Классик зүгээр ч нэг үзүүлэх тоглолт биш жинхэнэ мөсөн талбайн сонгодог тулаан байх нь ээ.
“Магадгүй эхний хагас нарлаг байна байх, харин хоёрдугаар хагасаас шуурга дэгдэх болно” гэж тоглолтын талаар Майк Нубл урьдчилан хэлжээ.

                                    Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж