Охиндоо бэлэглэсэн “Лусын дагина” дотроос кокаин олджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Охиндоо бэлэглэсэн “Лусын дагина” дотроос кокаин олджээ

Охиндоо бэлэглэсэн “Лусын дагина” дотроос кокаин олджээ

Зул сарын баяраар ээж нь охиндоо санаандгүй бэлэг болгон лусын дагины тоглоом онлайн худалдааны сайтаас авсан ч тоглоом нь кокаинаар дүүрсэн байжээ. Элизабет Файдли гэх ээж өөрийн Элли охиндоо лусын дагины тоглоом бэлэглэсэн ч тоглоом нь цоохор арьстай, ногоон үстэй, этгээд нүдтэй байсан аж.

Пирл гэх нэртэй тус лусын дагины ногоон үсийг шар болгох гэж хоёр хайрцаг будаг хэрэглэсэн ч амжилтад хүрээгүй тул Элизабет интернэтээр хайлт хийн “Тэдди баавгай ба хүүхэлдэйн эмнэлэг” гэх байгууллагыг Нью-Жерсигийн Сегаугас хотоос олжээ. Ийнхүү ээж нь лусын дагинаа дахин сэргээхээр тийшээ илгээсэн байна.

Хэд хоногийн дараа Сегаугас  хотын цагдаагийн газраас Элизабетэд “Яаралтай холбогдоно уу” гэсэн зурвас ирүүлжээ. Лусын дагины толгойг салган авахад дотроос нь 2 унц кокаин олдсон нь эмнэлгийн ажилтнуудыг гайхшруулсан байна. Төд удалгүй тус гэр бүлийг Нью-Жерсигийн хар тамхитай тэмцэх алба шалгаж, хаанаас хэрхэн тус тоглоомыг авсан талаар шалгаажээ. Ийнхүү мөрдлөгийн эцэст тус тоглоомыг Алабамад хийгдсэн болохыг олж тогтоосон байна.

Та ч гэсэн интернэт худалдан авалт хийхдээ болгоомжтой байгаарай.

Эх сурвалж: UNILAD
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
БурууБуруу
22
ГайхмаарГайхмаар
18
ХахаХаха
13
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж