Шинэ оны анхны нар харах гэсэн жолооч нар "түгжрэл" үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Шинэ оны анхны нар харах гэсэн жолооч нар "түгжрэл" үүсгэжээ

Шинэ оны анхны нар харах гэсэн жолооч нар "түгжрэл" үүсгэжээ

Монголчууд шинэ оны анхны нарыг харснаар тухайн жилд ажил үйлс бүтэж, хүсэл биелнэ гэж бэлгэшээдэг уламжлалтай. Тиймээс жил бүрийн энэ өдөр Улаанбаатар хотоос зүүн тийш автозамын ачаалал үүсдэг.

Өнөөдөр өглөө үүрийн 04:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж эхэлсэн тул Тээврийн цагдаагийн албаны 100 гаруй алба хаагч зохицуулалт хийх, хяналт шалгалт тавьж ажиллаж байгаа юм  байна.

Хурд хэтрүүлэх, мөргөлдөх, согтуугаар жолоо барих гэх мэт зөрчил гардаг тул аливаа ослоос урьдчилан сэргийлэхээр ийнхүү хяналт тавьж ажиллаж буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 500 гаруй алба хаагч замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн байна. Одоогоор баярын үеэр гарсан нийт осол аваарын талаарх хоногийн мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж