Шинэ жилийн баярын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шуурхай жижүүр томилон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн байнгын бэлэн байдалд ажиллаж буй юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30, 31 болон нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын 345 албан хаагч ажиллаж байна.
Мөн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд НМХГ, МХЕГ-ын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж буй ажээ. Иргэд МХЕГ-ын шуурхай жижүүр 51+263072, НМХГ-ын шуурхай алба 7012-8012 утсуудад хандаж мэдээ мэдээлэл өгөх бүрэн боломжтой юм.
Б.ЖАРГАЛ