Нарантуул худалдааны төв энэ сарын 4-нийг хүртэл ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.01-нд нийтлэгдсэн

Нарантуул худалдааны төв энэ сарын 4-нийг хүртэл ажиллахгүй

Нарантуул худалдааны төв энэ сарын 4-нийг хүртэл ажиллахгүй

Томоохон зах худалдааны төвүүд нэгдүгээр сарын 3-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх бол бусад сүлжээ дэлгүүрүүд өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулъя.


-Номин супермаркетын салбар дэлгүүрүүд: Ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагт ажиллана.

-Оргил худалдааны төвийн салбарууд: Өнөөдөр Тусгаар тогтнолын ордон дахь салбар амарч, бусад салбар 10:00-22:00 цаг ажиллаж, нэгдүгээр сарын 2-нд бүх салбар амарна. Харин 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-"Сансар" сүлжээ дэлгүүр: Баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-00:00 цагт ажиллана.

-Миний сүлжээ дэлгүүр: Нэгдүгээр сарын 1-нд Миний дэлгүүрийн бүх салбар 09:00-15:00 цагт ажиллаж, 2-ноос хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Экстра орос худалдааны төв: Өнөөдөр бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-ноос хэвийн цагийн хуваариар буюу 09:00-19:30 цагт ажиллах юм.

-Хар хорин худалдааны төв: Нэгдүгээр сарын 1, 2-нд амарч, 3-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Бөмбөгөр худалдааны төв: Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна. Нэгдүгээр сарын 3-наас хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Барс худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Нарантуул худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-нээс 3-нд амарна. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж