Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр Герман улсад хийх төрийн айлчлалаа цуцалсан болохоо мэдэгдлээ. Ерөнхий сайдын айлчлалаа цуцалсан шалтгаан нь Йерусалем хотноо болсон халдлагатай холбоотой хэмээн албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн Палестины иргэн өнгөрөгч долоо хоногт Йерусалем хотноо халдлага үйлдэж, 10 гаруй хүнийг гэмтээж, хүний аминд хүрсэн билээ.
Хохирогчдын нэг өчигдөр 17.00 цагт амиа алдсан байна. Алан хядагчийг цагдаагийнхан устгасан бөгөөд энэхүү үйл явдлаас болж Палистан болон Израйльд амьдардаг тус улсын иргэд эсэргүүцлээ илэрхийлээд, тав хонож байна. Эмх замбараагүй байдал газар авч, хоёр улсын хамтарсан цагдаа хүчин жагсаалыг тараахыг оролдсон ч хүч дутаж буйг “www.dailymail.co.uk” мэдээлжээ.
Дээрх үймээн, самуун намжсаны дараа Нетаньяху Герман улсад айлчлахаа тус улсын Канцлер Ангила Меркелд илэрхийлжээ. Канцлер хоёр улсад өрнөж буй асуудалд олон улс анхаарлаа хандуулахыг уриалж, өнгөрсөн онд болсон үйл явдал дахин давтагдахаас сэрэмжлүүлсэн байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Эх сурвалж: www.shuud.mn