Төрийн дээд одон медаль гардууллаа | News.MN

Төрийн дээд одон медаль гардууллаа

Төрийн дээд одон медаль гардууллаа

Төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, бусдыгаа манлайлан шагнуулсан нэр бүхий 100 гаруй иргэний одон медалийг нийслэлийн ИТХын дарга Р.Дагва, Засаг дарга С.Амарсайхан нар гардууллаа. Энэ удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэ​т медаль, Цэргийн хүндэт медалиар  тус тус шагнасан юм.

Шагнал гардуулах мөчид нийслэлийн ИТХын дарга Р.ДагваЭрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлж, салбартаа тэргүүлсэн эрхэм иргэд та бүхэндээ баяр хүргэж мэндчилье. Та, бид 2019 онд олон ажил хийж амжууллаа. Тухайлбал, утааны эсрэг зоригтой алхам хийж, мэдэгдэхүйц үр дүн гаргалаа. Тээврийн цагдаагийн албаны дэргэдэх гүүрээс эхлээд Налайх дүүрэг чиглэлийн замын бүтээн байгуулалтыг өрнүүлсэн гээд авто замын салбарт ч олон ажил хийлээ.  Нийгмийн салбарт ч гэсэн өөрчлөлт шинэчлэлтийн олон ажил хийснээс сургууль, цэцэрлэг шинээр барьж, өргөтгөлүүд ашиглалтад оруулснаар гурван ээлжээр хичээллэлдэг асуудал шийдэгдсэн. Сургуулийн автобус төслийг хэрэгжүүллээ. Энэ ажил маань олон нийтээс эерэг хандлага авч, үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улаанбаатар хотын амьдрах ухааныг өөрчлөх, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх зүйн шинэчлэлийн эхний алхмыг хийсэн гэх мэтчилэн олон ажил өрнүүлжээ. Ирж буй 2020 он үүнээс илүү амжилт, бүтээлээр дүүрэн жил байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХын ХМОНХТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санал тавьж байна. 2019-12-31 122.201.22.98

Алтан гадас гэдэг соц тэмдэгийн тухайд Намыг дагасан эргүү төлөг байсан ч авдаг болсон байхаа… Насаараа панз үсэргэж хувиа борлуулсан юмнууд энгэрээ даахгүй болтол зүүсэн байхад 30 гаруй жил улсын төлөө ажиллахдаа ажлаасаа ч хоцорч үзээгүй настай ээжид минь өгөгдөөгүй л төмөр тэмдэг дээ…Энэ төрд ийм л их байдаг юм бол 65-с дээш насны улсад багадаа 20-н жил ажилласан бүх настангуудад нь өгөөд Социализмын шагналыг социализмын хүмүүст нь өгч нөөцийг нь дуусгамаар байна!!!

Avatar

Зочин 2019-12-31 122.201.21.160

төрийн дээд одон медаль гардууллаа гэсэн мэдээг уншихаас ч дургүй хүрдэг болжээ гэж

Avatar

Я. Жанчив. 2019-12-31 192.82.78.105

Төрийн дээд шагнал хүртсэн нийт хүмүүст баяр хүргье. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж