Монгол Эм Импэкс Концерны ажилтнууд шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерны ажилтнууд шагнал хүртлээ

Шинэ оны босгон дээр Монголын эм хангамжийн салбарын ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерны ажилтнууд улсын цол, салбарын шилдгээр шалгарлаа. Тодруулбал тус байгууллагад  22 жил шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, хариуцлагатай хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа Ч.Эрдэнэбилэг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-р шагнагдсан бол 28 жил ажиллаж буй Булган аймаг дахь салбарын захирал Г.Батцэцэг Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарлаа.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, хүндтэй бөгөөд нэр төртэй үйлсдээ сэтгэл зүрхээ зориулан ажиллаж шагнагдсан Г.Батцэцэг, Ч.Эрдэнэбилэг нартаа Монгол Эм Импэкс Концерны нийт хамт олноос халуун баяр хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж