Грета: Трамптай уулзах нь цагийн гарз

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Грета: Трамптай уулзах нь цагийн гарз

Грета: Трамптай уулзах нь цагийн гарз

АНУ-ын Радио 4-ийн "Өнөөдөр" нэвтрүүлэгт залуу идэвхтэн Грета Тунберг Ерөнхийлөгч Трамптай уулзах нь ямар ч үр ашиггүй. Тэр мэргэжлийнхэн, эрдэмтдийн ч үгийг сонсдоггүй юм чинь миний үгийг сонсоно гэж худлаа биз хэмээх утгатай зүйл ярьжээ. Үүнээс өмнө Тайм сэтгүүл Гретаг оны онцлох хүнээр тодруулахад Трамп түүнийг уураа барих чадваргүй хэмээн шүүмжилж байсан юм. Харин Гретагийн зүгээс хариу хүлээж байсан хүмүүст тэрбээр Трамп энэ үгээрээ юу ч илэрхийлж чадсангүй, тэр ердөө л хойч үе нь өөрчлөлт авчирч байгаагаас айж байна хэмээн хариулжээ.

Харин Гретагийн аав Сванте Тунберг анхандаа охиныхоо үйл хэргийг эсэргүүцэж байсан ч Грета индэр дээр гарч томчуудыг загнаснаасаа хойш илүү аз жаргалтай болж байгааг анзаараад эсэргүүцэхээ больсон гэдгээ хэлжээ. Гэвч тэрбээр охиныг нь олон хүмүүс үзэн ядаж байгаад сэтгэл зовсоор байгаа гэнэ. Түүний хэлснээр Грета энэхүү үйл хэргээ эхлүүлэхээс өмнө хэдэн жилийн турш сэтгэл гутралд орон ярихаа, сургуульд явахаа больж, хоолноос гарч байсан ажээ. Ноён, хатагтай Тунберг охиныхоо эрүүл мэндэд ихээхэн санаа зовж, хамт тарчилж байжээ. Гэхдээ Грета дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөх болсноос хойш тэд гэр бүлээрээ өөрчлөгдөж, ноён Тунберг цагаан хоолтон болж, хатагтай Тунберг онгоцонд суухаас татгалзах болж, Грета өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, эерэг бодолтой болжээ.
ЭХ СУРВАЛЖ: UNILAD.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж