Jennifer Aniston бохир үстэйгээр сэтгүүлийн зураг авахуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston бохир үстэйгээр сэтгүүлийн зураг авахуулав

“W” сэтгүүл энэ дугаарынхаа хавтсанд хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “The Bounty Hunter” киноны гол дүрийн хоёр жүжигчин болох Jennifer Aniston, Gerard Butler нарыг сонголоо. Нэрт гэрэл зурагчин Steven Klein дэлгэцийн халуухан хосуудын зургийг авчээ. 41 настай жүжигчин бүсгүйн олон жилийн анд, үсний стилист Chris McMillan гэрэл зурагчин Steven Klein-ний зааварчилгааны дагуу Aniston-ны үсийг нэг хоног угаагаагүй талаараа сонирхуулан ярьсан байна. Chris McMillan цааш нь “Эхний өдөр зураг авалт амжилттай болоогүй. Steve тэгээд Jen-ээс маргааш ирэхдээ үсээ угаалгүй ирэхийг хүссэн. Тэгээд л бид маргааш нь жинхэнэ дур булаам Jen-ийг дуранд буулгаж чадсан” гэж ярьжээ.
1994 онд Jennifer Aniston анх “Найзууд” киноны Rachel-ийн дүрд тоглож киноны карьераа эхэлсэн бөгөөд түүний тухайн үеийн үс засалт нь “Rachel” нэртэйгээр америк эмэгтэйчүүдийг бүхэлд нь байлдан дагуулж байсан юм. Тэр үс засалтыг ч Chris McMillan хийж байжээ.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж