“Japan Airlines” 50 мянган ширхэг тасалбар үнэгүй тараана | News.MN

“Japan Airlines” 50 мянган ширхэг тасалбар үнэгүй тараана

“Japan Airlines” 50 мянган ширхэг тасалбар үнэгүй тараана

“Japan Airlines” 50 мянган ширхэг тасалбар үнэгүй тараана

Японы агаарын тээврийн “Japan Airlines” компани ирэх хоёрдугаар сард дотоодын хоёр талын нислэгийн 50 мянган ширхэг тасалбар үнэгүй тараахаар болжээ.

Эдгээр тасалбар нь Токиогийн Ханеда, Осакагийн Итами/Кансай нисэх буудлуудаас Японы дөрвөн чиглэлд үйлчлэх юм байна. Өөрөөр хэлбэл тасалбар хожсон зорчигч зөвхөн тус тасалбар дээр заасан чиглэлд л нисэх бөгөөд хаашаа нисэхээ тасалбар хожсон үедээ л мэднэ гэсэн үг юм.

Энэхүү арга хэмжээ нь гадаадын жуулчид тэр бүр зорин очоод байдаггүй орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.

Тус компани хоёрдугаар сард онлайн хүсэлт хүлээж авах хуудсаа нээх бөгөөд зөвхөн 2020 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд Японд аялах боломжтой, “Japan Airlines” компанийн “JAL Mileage Bank” клубын гишүүн болсон гаднын жуулчид л хүсэлт илгээх боломжтой юм байна. Үнэгүй тасалбарыг санамсаргүй аргаар бус хүсэлт илгээсэн дарааллаар сонгон шалгаруулах ажээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-31 112.155.227.15

Jal mileage bank клубын гишүүн яаж болох вэ?

Avatar

Содном 2019-12-31 202.9.40.107

“Japan Airlines” компанийн “JAL Mileage Bank” клубийн гишүүн яаж болдог юм болдоо

Avatar

Содном 2019-12-31 202.9.40.107

“Japan Airlines” компанийн “JAL Mileage Bank” клубын гишүүн яаж болдог юм бол. Аялмаар байна шде

Avatar

зочин 2019-12-31 202.126.88.143

харин ээ.би бас ч хүсэлт яаж явуулахаа мэдэхгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж