Японы агаарын тээврийн “Japan Airlines” компани ирэх хоёрдугаар сард дотоодын хоёр талын нислэгийн 50 мянган ширхэг тасалбар үнэгүй тараахаар болжээ.
Эдгээр тасалбар нь Токиогийн Ханеда, Осакагийн Итами/Кансай нисэх буудлуудаас Японы дөрвөн чиглэлд үйлчлэх юм байна. Өөрөөр хэлбэл тасалбар хожсон зорчигч зөвхөн тус тасалбар дээр заасан чиглэлд л нисэх бөгөөд хаашаа нисэхээ тасалбар хожсон үедээ л мэднэ гэсэн үг юм.
Энэхүү арга хэмжээ нь гадаадын жуулчид тэр бүр зорин очоод байдаггүй орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.
Тус компани хоёрдугаар сард онлайн хүсэлт хүлээж авах хуудсаа нээх бөгөөд зөвхөн 2020 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд Японд аялах боломжтой, “Japan Airlines” компанийн “JAL Mileage Bank” клубын гишүүн болсон гаднын жуулчид л хүсэлт илгээх боломжтой юм байна. Үнэгүй тасалбарыг санамсаргүй аргаар бус хүсэлт илгээсэн дарааллаар сонгон шалгаруулах ажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ