Иргэд сайжруулсан шахмал түлш авахаар дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Иргэд сайжруулсан шахмал түлш авахаар дугаарлаж байна

Иргэд сайжруулсан шахмал түлш авахаар дугаарлаж байна

Идэр есийн хүйтэн тачигнаж буй шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэлчүүдийн дунд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ их байна. Шинэ жилийн баярын өдрөөр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өдөрт 3200-3500 ширхэг сайжруулсан шахмал түлшийг дундын борлуулалтын цэгүүдээр түгээнэ гэдгийг мэдээлсэн юм.

“Тавантолгой түлш” компанийн нийт 1600 орчим ажилтантай, гурван ээлжээр 24 цагаар ажиллаж, өдөр шөнөгүй түлш үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшийг автоматаар болон гар аргаар савласны дараагаар 400 орчим худалдааны цэг, үүнээс савлалт хийдэг 30 гаруй дундын хангамжийн төвүүд рүү түгээлт хийдэг гэв. Зарим борлуулалтын цэгүүдэд иргэд сайжруулсан шахмал түлш авахаар дугаарласан байлаа.

Ойролцоогоор нэг борлуулалтын цэг 400 өрхийг түлшээр хангана гэдэг тооцооллыг албаныхан хийжээ. Энэ өвөлдөө сайжруулсан шахмал түлшийг тоннын хэмжээгээр бөөндөж, худалдаалахгүй гэдгийг албаныхан хэлсэн юм. Тиймээс иргэдийг долоо хоногт зургаан ширхэг шахмал түлш худалдан авах хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байв. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш борлуулах явуулын 28 цэг ажиллаж эхэлжээ. Эдгээр явуулын цэгийн машинууд уулын бэл, оройд байдаг энгийн машин очиход боломжгүй айл өрхүүдэд хүрч үйлчилж байгаа гэнэ. Явуулын цэг ирэх 2020 оны нэгдүгээр арын 30-ныг дуустал тогтсон цэгтээ гарах юм байна.

Чингэлтэй дүүрэгт:
1. Дэнжийн 1000 эцэс
2. Цагаан байр
3. Зурагтын эцэст
4. Чингэлтэй сургуулийн буудалд
Сүхбаатар дүүрэг:
1.Цагаан байр,
2. 5 буудал
3. 7 буудал
4. Бэлхийн тойрог
Сонгинохайрхан дүүрэгт:
1. Баруун салаанд
Баянгол дүүрэг:
1.Хорооллын эцэс, усан сангийн дэргэд ажиллаж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж